“AstraZeneca” вакциныхаа нийлүүлэлтийг бууруулж байгаагаа мэдэгджээ
БРЮССЕЛЬ. /Reuters/. Их Британи-Шведийн “AstraZeneca” компани” Европын Холбооны /ЕХ/ орнуудад нийлүүлэх вакциныхаа хэмжээг 60 хувиар бууруулж, тус холбоотой байгуулсан гэрээний үүргээ биелүүлж чадахгүй гэдгээ баасан гарагт Европын Комисст мэдэгджээ.
“AstraZeneca” компани Европын Комисстой байгуулсан урьдчилсан захиалгын гэрээний дагуу гуравдугаар сарын эцэс хүртэл 80 сая тун вакцин нийлүүлэх ёстой байжээ.
Тус компани мөн тунгийн дутагдлыг хоёрдугаар улиралд нөхөх баталгааг гаргаж өгч чадаагүйгээс гадна, нэгдүгээр улирлын нийлүүлэлтийн хуваарь өөрчлөгдөж магадгүй гэдгийг мэдэгдсэн байна. “AstraZeneca” үүнийг үйлдвэрлэлийн асуудалтай холбон тайлбарлажээ.
“AstraZeneca”-гийн вакциныг ЕХ хоёрдугаар сарын эхээр бүртгэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Монцамэ