Шашин иргэдийн сэтгэлзүйд нөлөөлдөг үү?
Буддын сургааль маш агуу гүн, үргэлж бурууг өөрөөсөө хайж үнэнг олох гэж явдаг мэт боловч өөрөө өөрийгөө хүлээд бас хоосон мунхарсаар яваад, нийгмээ хөгжүүлэх, бурууг нь олуулаа нийлээд засахгүй, за яахав дотроо л бодсоор өөрийгөө л хичээх нь зөв гэх мэтээр аргалсаар яваад, нэг ёсондоо хар амиа хийчээсээр яваад, бултаараа нийгмээрээ хохирдог. Бас нийгмээрээ ядуурдаг ийм шашин юм шиг байх юм. Ялангуяа түвдээс орж ирсэн урсгал нь их бурангуй мухар сүсэг юм. Ламд мөргөөд ном уншуулаад нүгэл үйлдээд бас л ном уншуулаад л... Хулгай хийсэн том дарга нар бүгд л өөр өөрийн гэсэн ламтантай, бас юмаа аргалуулдаг. Гэтэл Вьетнам, Японд бол огт өөр нийгэмд нь улхмжлагдаж ирсэн синто ёс болон бусад ёс суртахууны нөлөө нь илүү учраас хөгжиж мухар сүсгээс нь ангид байлгаж балансалж байдаг юм уу гэж бодох юм. Гэтэл Солонгосчууд ихэнхи нь христ шүтдэг болоод ч тэр үү буруу юманд хэдэн саяараа босоод жагсаад, нийгмээ өөрчилж бас гэмтнүүдийг яллаж чадаж байна. Бид яагаад ийм хар амиа хичээгээд нийтээрээ хохироод байдаг юм бол? Учир шалтгаан нь юу юм бол ?
Эх сурвалж: Цоодол Ган-Өлзий