Ерөнхийлөгч Жо Байден Д.Трампын гаргасан шийдвэрүүдийг цуцалснаар ажлын эхний өдрөө эхэллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа өмнөх Ерөнхийлөгч Доналд Трампын гаргасан хэд хэдэн шийдвэрүүдийг цуцалжээ.
Ерөнхийлөгч Жо Байден коронавирусын халдварын тархалтыг бууруулахын тулд төрийн бүх шатны байгууллагуудад амны хаалт зүүх, зай барих, зайнаас ажиллах журмыг баримтлах тухай шийдвэр гаргажээ. Түүнчлэн Жо Байдений засгийн газрын коронавирусын цар тахлын эсрэг авах хамгийн эхний арга хэмжээ нь Ерөнхийлөгч асан Доналд Трампын АНУ-ыг ДЭМБ-аас гаргах шийдвэрийг цуцлах байлаа. Доналд Трамп ДЭМБ-аас гарах шийдвэрээ тус байгууллага Хятадын талд ажиллаж, коронавирусын цар тахлын эсрэг арга хэмжээг цаг тухайд нь аваагүй хэмээн тайлбарлаж байсан билээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш Ерөнхийлөгч Жо Байдений шийдвэрийг сайшааж, АНУ ДЭМБ-ын гишүүн орноор үлдэх нь дэлхий даяараа коронавирусын цар тахлын эсрэг уялдаа холбоотой арга хэмжээ авахад "чухал ач холбогдолтой" байсан болохыг онцолжээ. АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр томилогдсон Жо Байден дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэнэ гэдгээ амласан ба тэрээр ажлын эхний өдрөө Парисын гэрээнд дахин нэгдэх шийдвэр гаргаад байна. АНУ Ерөнхийлөгч Доналд Трампын шийдвэрээр Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарсан байсан юм. Түүнчлэн Жо Байден байгаль орчин хамгаалагчид болон уугуул америкчуудын олон жилийн турш эсэргүүцэж ирсэн Кистоуны газрын тос дамжуулах хоолойны бүтээн байгуулалтыг зогсоох шийдвэр гаргажээ.
2015 онд Ерөнхийлөгч асан Барак Обама Кистоуны газрын тос дамжуулах хоолойг барих зөвшөөрлийг цуцалсан ч Ерөнхийлөгч асан Доналд Трамп уг хоолойг барьж дуусгахыг зөвшөөрсөн юм. 8 тэрбум орчим ам. долларын үнээр босох Кистоуны газрын тос дамжуулах хоолой нь Канадын Альберта мужаас АНУ-ын Небраска муж руу өдөрт 830 баррель газрын тос дамжуулах чадалтай аж. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакигийн мэдээлснээр Ерөнхийлөгч Жо Байден дээрх асуудлыг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой ирэх баасан гарагт утсаар хэлэлцэх аж.
Цагаачлалын хувьд Ерөнхийлөгч Жо Байден Америк-Мексикийн хил дээр баригдаж буй ханын санхүүжилтийг зогсоож, зарим Лалын шашинтай орнуудын хилийн хоригийг цуцалжээ.

Эх сурвалж: BBC