Сумка сугарч үлдэхгүй шүү!!!
Өөрөө огцрохын оронд өрөөлийг огцруулаад ард нь үлдэнэ гэнэ. Эхлээд наадуулаа өөрийн гараар огцруул. Дараа нь бид өөрийг чинь огцруулья!! Энэ удаа алдаа гаргасан Нийслэлийн эрүүл мэндийн газар, амаржих газар танд харьяалагдна.
Өмнө нь хот руу орж чадахгүй 22-ийн товчоон дээр амиа алдсан эмэгтэй бас л та нарын хариуцлагагүйгээс болсон. Бүр эмнэлэгүүдэд дэгдсэн ковидын халдвар ч таньтай хамаатай. Өөрөө СХД-ийн Эрүүл мэндийн төвийн даргыг он солигдох мөчид сольж, сонгуульд ажилласан өрхийн эмчээ тавьснаар энэ төвд удирдлага зохион байгуулалт алдагдаж, ковид алдсан. ХӨСҮТ-ийн шинжилгээнд гадуур явж халдвар авсан сувилагчаа эмнэлэг дээр дуудаж ажиллуулаад халдвар алдсан шүү.
Та нийслэлийн онцгой комиссын даргын хувьд энэ хариуцлагагүйн зудын хаагуур нь нь сугарч үлдэнэ гэж,
Улс төрд уран мэх огт хэрэггүй!!!
Сэтгүүлч: Б.Отгон