Дональд Трампыг хугацаанаас өмнө огцруулахыг намын гишүүд нь дэмжлээ

Дональд Трампыг хугацаанаас өмнө огцруулахыг намын гишүүд нь дэмжлээ

Ардчиллын үлгэр жишээ орон гэгддэг АНУ-ын Вашингтон хотын иргэд лхагва гаригт Конгрессын байр руугаа дайран орж, үймээн дэгдээсэн нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн их шуугиан тарьсан үйл явдал байсан билээ.

Тус улсын Конгресс ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены саналыг дахин тоолох хурлын үеэр Трампын дэмжигчид дайрч орсноор хурал завсарласан. Мөн цагдаа нар, иргэдийн мөргөлдөөний улмаас таван хүн амиа алдсан юм. Үүнийг Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүйгээс эрх мэдлийг тайван замаар шилжүүлнэ гэсэн ардчиллын үндсэн зарчмыг зөрчсөн үйлдэл хэмээн олон улсын удирдагч онцолсон.

АНУ-ын Конгресс пүрэв гаригт дахин хуралдаж, Сенатын танхим 93:6, Төлөөлөгчдийн танхим 301:121 гэсэн харьцаагаар Байденыг АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр баталсан.  Үүний дараагаар Трамп ч ялагдлаа хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, түүний “Twitter” хаягийн эрхийг нээсний дараа оруулсан бичлэгт “Конгрессын баталсан шинэ Засгийн газар нэгдүгээр сарын 20-ноос үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Би эрх мэдлээ тайвнаар шилжүүлэн өгөх боломжийг хангах болно. Тиймээс үүнтэй эвлэрэхийг уриалж байна” гэсэн юм.

Трамп: Би Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүй

Гэвч тэрээр сонгуулийг будлиантай болсон гэсэн байр суурин дээрээ бат зогсохоор шийдсэнээ дахин илэрхийлэв. Тодруулбал, Дональд Трамп 88 сая дагагчтай “Twitter”-тээ “Сонирхсон хүмүүст хандаж хэлэхэд би нэгдүгээр сарын 20-ны өдөр болох тангараг өргөх ёслолд оролцохгүй” гэж мэдэгдсэн байна. Ингэснээр Трамп шинэ ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолд оролцдог түүхэн уламжлалыг эвдэж  байна. Гэхдээ дэд ерөнхийлөгч Майк Пенс болон Картераас бусад АНУ-ын экс ерөнхийлөгч нар оролцоно.  Өдгөө  96 настай тус улсын  39 дахь ерөнхийлөгч Жимми Картерын хувьд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болжээ.

Түүнчлэн Трампын энэ жиргээний дараа  “Twitter” компани ард иргэдийг хүчирхийлэлд уриалан дуудсан агуулгатай мэдээлэл нийтэлсэн гэж хаягийг нь бүр мөсөн хааж байгаагаа зарлав. Вашингтонд болсон үймээний үеэр “Twitter” компани 12 цагийн хугацаатай эрхийг нь хаагаад дахин сэргээгээд байсан юм. Мөн  “Facebook” компани дахин 14 хоногийн хугацаанд буюу түүнийг эрх мэдлээ Жо Байденд шилжүүлж дуусах хүртэл хаягийг нь блоклосон байна. Нөхцөл байдлаас шалтгаалан энэ хугацааг цаашид ч сунгаж болзошгүй юм. Энэ талаар “Facebook” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг “Ерөнхийлөгч Трампын нийтэлж буй мэдээллүүд улс оронд эрсдэл үүсгэж байна” гэж мэдэгджээ

Пат Туми: Трампыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огруулъя

Сонгуулийн ялагдал, олон нийтийн сүлжээ болон сөрөг хүчнийхний дайралтаас гадна өөрийн намын гишүүд нь ч Трампыг буруутгаж, албан тушаалаа эрт хүлээлгэн өгөхийг шаардах болов. Тухайлбал, Бүгд найрамдах намын сенатч Пат Туми Трампыг бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө түүнийг огцруулах нь зөв гэж бямба гаригт мэдэгдэв. Тэрээр “Бидэнд 11 хоног үлдлээ. Энэ нь бэлтгэл ажлын тухайд боломжтой зүйл эсэхийг мэдэхгүй ч түүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 2-3 хоногийн өмнө хүчээр албан тушаалаас нь буулгах нь зөв болов уу. Гэхдээ энэ зөв арга болохыг тодорхой хэлж мэдэхгүй” гэжээ.

Харин Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси “Хэрэв Дональд Трамп огцрохгүй бол лхагва гаригт өрнөсөн үймээнд гол үүрэг гүйцэтгэсэн түүнд амиа алдсан хүмүүсийн төлөө хариуцлага тооцох ажлыг эхлүүлэхэд  Ардчилсан намынхан ирэх долоо хоногт бэлтгэж эхэлнэ” гэв. Ийн нэгдүгээр сарын 20-ноос өмнө Трампыг огцруулж, Цагаан ордноос явуулах Бүгд найрамдах намын гишүүдийн тоо нэмэгдсээр байна.

Эх сурвалж: BBC

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419