Цар тахлын улмаас Улаанбаатар хот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байсныг маргаашаас зэрэглэл бууруулж байгаатай холбогдуулан үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх салбаруудын жагсаалтыг хүргэж байна.
Үүнд:
1.Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
2.Барилгын материалын худалдаа, модны зах
3.Авто техникийн зах
4.Ресторан, кафе, цайны газар
5.Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп
6.Хувцас захиалга засвар үйлчилгээ
7.Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ
8.Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
9.Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар
10.Цүнх захиалга
11.Нүдний шил захиалга, засвар
12.Цоож түлхүүр, цаг засвар
13.Хими цэвэрлэгээ, угаалга
14.Гэрэл зураг
15.Айл нүүлгэх үйлчилгээ
16.Эд бараа түрээслэх үйлчилгээ
17.Нийтийн бие засах газар
18.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
19.Авто засвар, дугуй засвар
Эх сурвалж: МОНЦАМЭ