Одоо вакцин л найдвар боллоо доо...
Хөл хорионоос өөр вирусын тархалтыг хязгаарлах арга одоогоор байхгүй бололтой. Япон уян хатан хандан, эхний 2 давалгааг дажгүй давж, эдийн засгаа дэмжихээр "Go to travel" дотоод аяллын хөтөлбөрөө дэмжиж, хэвийн амьдарсаар ирсэн. Швед хөл хорихгүй, тэр байтугай маск зүүхгүй өөрийн "өвөрмөц" аргаа хэрэгжүүлж байлаа. Нөгөө "вирус тусдаггүй монгол цус" гэдэг шиг өөрсдийгөө дөвийлгөсөн, бахархсан аяс ч цухалзаж байсан. Бусад улсуудад ч ийм зүйл ажиглагдаж байв.
Харамсалтай нь, тахал бол тахал. Маск зүүсэн ч нийтийн тээврээр чөлөөтэй зорчих, олноороо нийлж, уулзах нь тархалтыг өдөөж Японд өнгөрсөн Пүрэв гарагт нэг өдөр илэрсэн шинэ халдвар 7570 хүрч рекорд тогтоосон байна. Ингээд Япон 2 дах удаагаа онц байдал зарлаж, Токио, Канагава, Сайтама, Чиба мужуудад 2 сарын 7 хүртэл сарын хугацаатай хөл хорио хэсэгчлэн тогтоочихлоо.
Япон мэт тасралтгүй нижигнэж байдаг нягт том ЭЗ-тай улсууд түрхэн зогсолт хийх нь маш их хохиролтой тул аль болох хөл хорионос зайлсхийх нь аргагүй. Одоо ч гэсэн бүрэн таг зогсохгүй, бар ресторан 8 цаг хүртэл ажиллах гэх мэт цагийн хязгаарлалт тогтоож. Монголын ЭЗ, бизнесийн тэжээл нь арай өөр.
Нэг сонирхолтой зүйл нь, улсууд сургууль соёлоо аль болох хаахгүйг хичээж байна. Хаавал интернет, техникийн жигд бус байдлаас хамааран боловсролын хүртээмж муудна гэж болгоомжилж байгаа бололтой.
Швед харин хөл хөрио огт тавиагүй гэнэ, гэхдээ болоод байгаа мэт боловч цаана нь үхэл, эмнэлгийн болон эдийн засгийн далд зардлууд нь давж ч магадгүй эрсдэлтэй.
Ямар ч байсан тархалтыг хязгаарлах ганц арга нь хөл хорио болж байна. Хөл хориогоо тохируулж тавьж, тархалтыг аль болох хязгаарлаж байгаад л вакцинтай залгахаас өөр ухаантай арга үгүй юм шив дээ.
Монгол ч гэсэн одоо вакцинаа л хаанаас бол хаанаас, гуйгаад, гуядаад бүхий л аргаар аль болох хурдан авчирч, жижиг уян хатан орныхоо давуу талыг ганц эдлэх л хэрэг байна.
Вакцин вакцин вакцин.
Эх сурвалж: Б. Найдалаа