Цар тахлаас илүү цагаан захтай дарга нар аюул тарьж байна!
1. Бүхэл бүтэн ТӨР яагаад хувийн банктай харьцуулшгүй хогийн үйлчилгээтэй юм бэ? Цахимаар зээл олгож, цахимаар зээл хойшлуулж, цахимаар бүх асуудлыг шийдэж чадаж байхад ТӨР иргэнээ нотариатруу иргэний үнэмлэхийг нь бариулж явуулсаар. ЯАГААД?
2. Өнөөдөр төрөөс авдаг тусгай зөвшөөрлүүд яагаад гарахгүй байна вэ? Айлаа оруулахад бэлэн болсон барилгууд, лангуун дээрээ бараагаа өрсөн дэлгүүрүүд, эмнэлэг, аптекийн зөвшөөрлөө хүлээсэн бизнесийнхэн аргаа барж байна. Төрд ажиллаж байгаа хурган дарганцаруудын цалинг бизнес эрхлэгч төлдөг гэдгийг усан тархиндаа тогтоогоод аваач.
Яагаад тамга нууж хэвтчихээд дараад байгаа юм бэ?
3. ТӨР гэдэг наад өрөөнд чинь буй ширээ сандал, тамга, туг, далбай, намын дарга чинь биш. Төр гэдэг чинь ард түмэн! Наашаа хар биднийг сонс! Айн гээ.
4. Цар тахлаас илүү цагаан захтай луйварчид аюул тарьж байна! Иргэдээсээ асуугаарай. Өвчнөөс айдаг уу, дарга нараас айдаг уу гэж. Яаж завхруулах бол гэхээс та нараас үхтлээ айж байна. Юу тарааж, юу амлаж, юу тэглэх бол гэхээс арай ухаантай хүмүүс нь бүгд айж байна.
5. Эмнэлэг, цагдаа, онцгой ажиллаж л байна хөөрхий. Маргаан байхгүй. Энэ дунд нь дагаж далдайсан, сүржигнэсэн, даган баяссан хэсэг бүлэг хурган, ишгэн дарга нар байнаа!
Төрөөс зөвшөөрөл хүссэн найзад “Юун та нар манатай, ковид гээд ажлаас их юм алга” гэж байна гэнэ. Хувийнхан та нар бол майшүү гэж байгаа нь тэр.
Морь уралдаж байхад дагаж давхидаг хотны муусайн даага сарвайнууд шиг мөн ч их дөвчигнөж байнаа.
6. Бүхэл бүтэн 12 сарын хугацаанд ТӨР цахимаар ажиллаж, шийдвэр гаргах бэлтгэлээ яагаад хангаагүй юм бэ? Ажиллаж байгаа гэнээ!
Та нар дотоод бичиг цаас, хор будилаан, арьсаа хамгаалах, ажил дээрээ тэсч үлдэх хөгийн амбицаа тэжээж байгаа болохоос ард иргэддээ хэрэгтэй юуч хийхгүй байгаа шүү, ихэнх нь!
УИХ-ын чуулганы интернет нь гацаж ч байх шиг. Шившигтэй юмаа нээрээ.
7. Бүх юманд иргэд буруутай. Дарга буруугүй. Гучин жилийн өмнө ийм байсан юм гэнэ лээ. Гэнэ лээ ч гэж зах зухаас нь мэднэ. Залуучууд зурагтаар хүн инээлгэж болдоггүй, бөөн дарга нар нь зурагтаар юуч хийж болдог тээ.
Хөл хорьсон ч ам хорьж чадахгүй.
Эх сурвалж: Шагж Гэлэн