Ардчилсан намын гишүүд Д.Трампыг огцруулахыг шаардаж байна
Өнгөрсөн лхагва гарагийн орой Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжигчид Вашингтон дахь Конгрессийн байр луу дайран орж, үймээн самуун дэгдээсэн явдалтай холбоотойгоор АНУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын хууль зүйн зөвлөлийн гишүүд Дэд Ерөнхийлөгч Майк Пэнсийг Үндсэн хуулийн зүйл заалтыг ашиглаж Ерөнхийлөгч Доналд Трампыг огцруулахыг уриалжээ.
Энэ талаар Конгрессийн гишүүн Дэвид Чиччилин өөрийн твиттер хуудаснаа бичсэн байна.
Дэд Ерөнхийлөгч Майк Пэнсд хаяглан бичсэн захидалдаа Ардчилсан намын 19 гишүүн гарын үсгээ зурсан байсан ба тэд Ерөнхийлөгч Доналд Трамп "АНУ-ын ардчиллыг хамгаалж, албан үүргээ гүйцэтгэх хүсэлгүй" байгаагаа гэдгээ дахин харууллаа хэмээн онцолжээ. Тэд Дэд ерөнхийлөгч Майк Пэнсийг Үндсэн хуулийн зүйл заалтыг ашиглаж, Ерөнхийлөгч Доналд Трампыг албан тушаалас нь огцруулах явцыг эхлүүлэхиыг шаарджээ. Ингэснээр шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөх хүртэл Ерөнхийлөгчиын албан үүргийг Дэд Ерөнхийлөгч нь гүйцэтгэх боломжтой болох аж.
Түүнчлэн Америкийн засгийн газрын гишүүд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг хугацаанаас нь өмнө огцруулж, эрх мэдлийг нь Дэд ерөнхийлөгчид шилжүүлэх тухай хэлэлцэж байгаа тухай СиБиЭс суваг мэдээлсэн юм.
Эх сурвалж: BBC