Орос эхнэрийн өмнөөс америк нөхөр...

Орос эхнэрийн өмнөөс америк нөхөр...

Хөөе манайхаан, энэ эмэгтэйг үдийн хоол болгоод үмхчихээсээ өмнө арай өргөн утгаар нь аан гээд бодъё доо. Ц.Оюунгэрэл ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, намынхаа сунгаанд оролцох болсноо мэдэгдсэн нь хэд хэдэн эерэг талтай гэж би бодож байна.

1. Энэ бол геополитикийн дайн.

АН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж болох бас нэг эмэгтэй бий. Тэр бол С.Одонтуяа. Гэхдээ энэ удаа Ц.Оюунгэрэл түрүүлж дуугарлаа. Яагаад? Учир нь тэр америк нөхөртэй. Гуравдагч хөршийг мөрөөдөөд хэдэн аравныг барсан, анхны Ерөнхий сайд А.Амарыгаа Германд оюутан илгээснийх нь төлөө Москвад буудуулсан монголчуудын хувьд яг өнөөдрийн байдлаар М.Энхболдоос Х.Баттулга хүртэлх Орос, Хятад хоёрын дунд хашаатай сууж байгаа нь үнэн шүү дээ. Ямартаа гаднын хөрөнгө оруулалт царцаж, дээр нь үндэсний томоохон үйлдвэрлэгчид маань гаднын компаниудад хувиа зараад эхэллээ. Монгол дахь улс төрийн дээрмээс болгоомжилж, олон улсын хамгаалалт хүсч буй алхам гэж үүнийг ойлгож байгаа. Ц.Оюунгэрэл энэ сонгуульд намаасаа ч цухуйж чадахгүй байж мэднэ. Үүнийгээ тооцоогүй гэж бодож байна уу? Гэвч америк нөхөртэй монгол эмэгтэй улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ нүүр бардам мэдэгдлээ. Энэ чинь өөрөө бодлого. Монголыг гадаад ертөнцөд илэрхийлэх өөр арга, өөр дуу хоолой. Эндээс нэг монгол эмэгтэй ардчилсан нийгмийн төлөөлөл болон сонгуульд өрсөлдөхөө зарлаа л биз, үүнийг ганцхан бид бус, дэлхий сонсож буй нь гайхалтай биш юм уу?

2. Энэ бол хандлагын өөрчлөлт.

Ц.Оюунгэрэл гайгүй яваа хүүгээ татаж унагаалаа гэлцэх юм. Уучлаарай, 20 хол гарсан залууг заавал ээжтэй нь нааж ойлгоод байгаа монголчуудын сэтгэхүйд учир их байна. Тэд чинь тус, тусын амьдрал, өөр өөрийн эрх, үүрэгтэй хувь хүмүүс, хуулийн өмнө бие даасан иргэн. Агуу яруу найрагчийн хүүхдүүд яагаад шүлэг бичдэггүй юм гээд нэгнийхээ гэр бүлийг яллаад байдаг, ээжийнх нь улс төрийн байр суурийг хүүгийнх нь зорилго, ирээдүйтэй хольж хутгаад, хойно урд нь дэгээ тавиад байдаг хөгийн хандлагаасаа салах хэрэгтэй гэсэн дохиог харин тэд өглөө.

3. Энэ бол хүйсийн өрсөлдөөн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МАХН-аас Нацагийн Удвал нэр дэвшиж байлаа. Тэр үеийн сонгогчид түүнд 6,5 хувийн санал өгсөн боловч Монголын нийгэм сууриараа энэ эмэгтэйд илүү хүндэтгэлтэй хандсан юм шүү. Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нь эмэгтэйчүүдийн хувьд өөр цаг үе эхэлснийг дохиолсон. Үүнтэй хэн ч маргахгүй. Ц.Оюунгэрэл ч бас зөвхөн үүний төлөө өөрийнхөө нэр төрийг гишгүүр болгон дэвсэж өглөө. Хожим, магадгүй анхны эмэгтэй Ерөнхийлөгч сонгогдож гэмээнэ, энэ эрхэмсэг ахайтнуудын өмнө гүнээ мэхийнэ. Учир нь тэд гутаагдан доромжлогдохоос айлгүй энэ их зоригийг гаргаж, ирээдүйн эмэгтэй Ерөнхийлөгчийн ивээс болсон юм.

4. Энэ бол сонголтын өөр задаргаа.

За одоо наад АН-аа хар даа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд парламентад суудалтай нам 50 нас хүрсэн гишүүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. АН гэдэг улс төрийн хүчин чинь намнуулсаар байгаад хамаг сороо ханаруулаад хориулчихсан, ядаж байхад өнөөдүүл нь араасаа хүчтэй залуу үеэ бэлтгээгүй. Гайгүй толгой өндийж явсан залуус нь ч бүгд хэрэгт орооцолдсон, зориуд орооцолдуулсан. Одоо ер нь толгой өндийлгөх хүн олоод ирье гэсэн ч цөөн. Толгойгоо өндийлгөсөн нь шалтагтай шалтаггүй хоригдож ч магадгүй дарамт хүчирхийллийн байдалтай нүүр тулсан. Тийм байлаа гээд яахаараа ганцхан сонголттой нүүр тулах ёстой юм бэ, хэлээд өгчих. Шинэ Үндсэн хуулиар одоогийн Ерөнхийлөгчийн нэр дэвших, үгүй нь ч эргэлзээтэй байгаа.

5. Энэ бол сонгууль, сонголтгүй тулгалт биш.

Харин ч би АН болон МАН, ХҮН, МАХН гээд парламентад суудалтай намуудын 50 нас хүрсэн гишүүд энэ мэтээр мэдэгдэл хийгээсэй гэж хүсч байна. Бидний харах өнцөг олон, саравчлах зүг олон байх тусмаа сайн. Тэгээд ч Монголын улс төрийг АН, МАН гэсэн хоёрхон хашлагын дунд ганц хоёрхон хүнээр хэмжиж, хэлцэж, харахаас залхаж байна. Энэ чинь өөрөө мухардал шүү. Ямар Ленин багш гараа өргөж эрүүгээ өлийлгөөд зүг заахыг хүлээж байгаа биш дээ. Тэр чинь К.Марксынхаа сахал руу ч заагаад байдаг юм байх чинь билээ. За ийм л байна. Парламентад суудалтай намууд ч гэсэн унтаад байхаа боливол таарна. Айдсаар юу ч хожихгүй шүү.

Р.Эмүжин

15
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419