Эмэн дээрх тоо ийм утгатай
Эмчийн жоргүйгээр эм худалдан авч, ямар ч зааваргүйгээр уудаг хүмүүс цөөнгүй. Ялангуяа ханиад хүрсэн бол сайн гэсэн бүхнийг аваад уучихдаг.
Ингэж уух нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бөгөөд ямар ч эрсдэл дагуулж болзошгүй. Тиймээс эм уухдаа эмчийн бичсэн жор, эмэн дээрх зааврын дагуу хэрэглэх ёстой шүү.
1 - Нойр хүргэх талтай. Хэрвээ та нойрмоглож байвал машин жолоодох хэрэгггүй.
2 - Согтууруулахдаа ундаа хэрэглэсэн үед ууж болохгүй.
3 - Төмрийн бэлдмэл, сүү зэргийг уг эмтэй цуг хэрэглэж болохгүй.
4 - Эмчийн зааврын дагуу хэрэглэ.
5 - Эмийг тогтмол хугацаагаар дуустал нь хэрэглэнэ.
6 - Уг эм шээсний өнгө хувиргана.
7 - Эмийг галаас хол хадгал.
8 - Хэлэн доор тавьж хэрэглэнэ.
9 - Хоногт 8-аас илүү шахмал хэрэглэж болохгүй.
10 - Хоногт 3, долоо хоногт 6-аас илүү шахмал хэрглэж болохгүй.
11 - Хоолны дараа эсвэл хоол идэхээс өмнө хэрэглэнэ.
12 - Өлөн үед, эсвэл хоол идэхээсээ 1 цагийн өмнө хэрэглэнэ.
13 - Багаар түрхэх, дусааж хэрэглэнэ.
14 - Уухаасаа өмнө сэгсэрч хэрэглэ.
15 - Ууж хэрэглэж болохгүй.
16 - … хугацааны дараа хэрэглэж болохгүй.
17 - Эмийг хэрэглэсэний дараа их хэмжээний ус уу.
Эх сурвалж: ikhmongol.mn