Коронатай найзалсан танил өдрүүд
Хүн ер нь тэгээд чөтгөрт дурлаж, тамд дасаж амьдардаг тавилантай амьтад юм шиг байгаан. Одоо яг үнэндээ учиргүй маргааш 100 хувь хөл хориог нээлээ гэж бодоход балмагдаад юу хийхээ мэдэхгүй болсон байна би сая хэсэг бодлоо.
Ажилдаа хэвийн явахаар бусдаар бол одоо яах ёстой ийн учиртай дэлгүүр луу гүйж ороод бүтэн шил виски тэвэрч гарч ирээд уухымуу? Зам талбайгаар аймар тийм баавартай алххымуу? Орой бааранд орж зогсоод нээх тийм учраа олохгүй хөдлөхиймуу? Бүжиг бүжиг яаж хөдөлдөгөө мартцан баахан лайв үзсэн нөгөө үнэгүй фитнесийн хөдөлгөөнүүд л орж ирээд балрах вий ... Эсвэл яахын албаар нүцгэн гарч ханиад хүрээд мааскаа зүүж тайвширхымуу? Эсвэл нөгөө юу яахымуу ёстой ямар ч зорилгогүй бүх уулзвар дээр бөглөрч зогсохымуу ? Хосууд зэрэг зэрэг буудал орцгоохымуу ? Аймшгийн кинон дээр инээсээр байгаад гарч ирхиймуу?
Би тэгээд мартагдсан хэдэн зүйлсийг дугаарлаж үзлээ
1. Хувцас ! За ёстой юу өмсөх нь нохойд ч хамаагүй болсон байна лээ. Өмнө чинь бас яахав дээ гонжоом монжоом ганц нэг цагаан цамц угладаг байсан тээ ? Одоо тэгтэл хувцас гэж бөөвийсөн бөөвийсөн энд тэнд овоолсон уул дов шиг юмнууд хар өнгө голцуу ... Яг тулсан амьдралд хувцас тийм чухал биш байжээ
2. Кофешоп. Эрт урьдын цагт хүмүүс кофешопт орж мар мар инээж, түүнийхээ зургийг авч сторидоо хийдэг байжээ. Надад бол их үгүйлэгдэх маягтай юм нь энэ юм байна лээ. Гэртээ хэдэн ч аягыг хүслээрээ чанаж ууж болох ч кофешопын цонхоор харж эморонгоо аяга кофе цохиж унагах бас л мэдрэмж байсаан
3. Үзвэр үйлчилгээ үерхэл. Одоо би бодоод байгаан энэ халуухан болздог байсан хосууд яаж байгаа бол гээд ... Видео коол моолхон хийгээд л суудаг байхдаа ? Эсвэл нэгнийдээ очоод наалдаад гэвтчдийн болуу ? Тэгвэл ч найдвартай өөр нэг амьдрал эхэлнэ дээ гэж, Монгол улсын хүн ам 3 сая 300 мянга давсан байна гэсэн. Baby boomers гэдэг шиг Locked Corona гээд нэг шинэ үе гарч ирэх нь тодорхой боллоо.
4. Аялал зугаалга. Тэрэлж ч явж чадахаа байсан Улаанбаатарынхан одоо нэгнийхээ лагер дээр очих нь их том даваа адал явдалт зугаалга болох нь. Адал явдалтай кино шиг QR-гүй машинаар сүлжээд л цагдаа харангуутаа бүтэн дарж мараад л ... Өмнө нь тээ Хонгонкг идсэн Сүшигээрээ Сингагийн Чангигийн ноольд баангаа стори хийх нь холгүй хүмүүс их байсаан. Монголд хүн байгаамуу гэмээр л байдаг байлаа одоо тэгсэн Баянзүрхийн товчоо гарах арга самбаачилснаа Америкийн виз даруулцан аятай л эвий эвий ...
Бидний амьдрал таашгүй билээ, манай УОК-н шийдвэр ч таашгүй, энэ вирус ч өөрөө таашгүй мутацад ороод л гүйгээд ирнэ, ямар ч төлөвлөгөө амжилтын план энэ тэр зоошгүй, яаж ч тураад хотын гудмаар гунхашгүй. Удахгүй элий балай моодонд орж, энгийн амьдрал мөрөөдөл болох байх аа, тээр жил та нар яаж байгаа зүйлдээ гомдоллодог байлаа, энэнээс цаашаа юу ч болж мэднэ шүү. Үнсий
Ч.Ганжавхлан
2021.01.03