2021 онд төр засгаас хүсэх 5 зүйл
1. Хүсээгүй хоолыг хүчээр битгий ам руу минь чихнэ үү. Сүүлд нь ямар төлөөсөөр төлөхөө мэдэж байгаа
2. Ерөнхийлөгчийн сонгуульд цар тахлыг битгий ашиглаарай. Одоог хүртэл чинь хангалттай
3. Хүний амьдрал, хүний язгуур эрхийг цар тахлын айдсаар битгий боомилоорой. Яаж ч хорьсон хүүхдээ тэжээхийн тулд гарч ажил хийх л болно, үйлдвэр үйлчилгээ цалингаа тавихыг хичээх л болно, хэн ч байсан хэлэх үгээ бас хэлэх л болно.
4. Бидний татварын мөнгийг зөв хуваарилаад хүүхдийн төлөө хийх ёстой алхмуудаа, хоолойгоо зангируулахгүй, нулимсаа арчихгүй сүржигнэхгүйхэн хийчихээрэй. Төр хулгайлахгүй, хорлохгүй, хор хутгахгүй байх нь бараг хүүхдийн төлөө сайн үйлс болсон. Иргэний нийгэм хяналт хүчтэй тавицгаая !
5. Бидний л ижил ахан дүүс, аав ээж болох цагдаа, эмч цар тахлын талбар дээр байгаа хүмүүсийг тэнэг тэнэг логикгүй шийдвэрээр битгий золиосонд гаргаж туг тахиж ард иргэдтэй тэмцэлдүүлээрэй. Тэгэж хариуцлага тооц гэчихээд ард нь та нар дулаахан өрөөндөө виски ууж байгааг мэдэж байна !
Нэг үгээр хэлэхэд мэргэжлийн удирдлагуудад нь боломж олгоод өөрсдөө илүү юм санаачилж гай болохгүй, улс төржиж гамшиг болгохгүй, юу ч хийхгүй наад вискигээ шимээд сууж байвал их том буян болох гээд байна. Одоо бидний хувьд романтизм, диктатур, булчинизм дууссан. Хэн ч юунд ч уярахгүй хоолой зангирахгүй ялангуяа огшихгүй ОК ! Баярлалаа !
Ч.Ганжавхлан