НӨАТ-ын IV улирлын урамшууллыг энэ сард олгоно
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Ингэхдээ дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм. Тиймээс Татварын ерөнхий газраас НӨАТ-ын IV улирлын буцаан олголтын урамшууллыг ологохоос өмнө энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө баримтаа бүртгүүлэхийг зөвлөлөө. Заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй журамтай.
Эх сурвалж: polit.mn