Цар тахлын эсрэг технологийн шийдлүүд

2021-01-03, 11:12 Цаг үе 855 0
Цар тахлын эсрэг технологийн шийдлүүд

Дэлхий даяар улс орнуудын Засгийн газар коронавирусний халдварын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Технологийн компаниуд вирусний эсрэг тэмцэх, хүний амь насыг аврахад туслах техник хэрэгслийг боловсруулж өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.

Google болон Apple компаниуд хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдлыг хангах замаар вирусний тархалтыг хянах, бууруулах чиглэлд хамтран ажиллах болсноо зарлажээ. Халдвар авсан хүнтэй холбогдсон эсвэл өөрөө халдвар авсан тохиолдолд аппликейшнд мэдээллээ бүртгүүлдэг, ингэснээр сүүлийн 14 хоногт ойр байсан хүмүүст хувийн мэдээллийг нь нууцлан сэрэмжлүүлэг хүргэдэг Bluetooth технологи дээр суурилсан программ хангамжийн шинэ төслийг ирэх 5 дугаар сард нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

АНУ-ын засгийн газар коронавирусний тархалтаас сэргийлж халдвар авсан хүнтэй хавьталд орсон хүмүүсийг олж тогтооход гар утас болон царай таних систем ашиглан тухайн иргэний явсан газар, байршлуудыг тогтоож, анализ хийх зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгджээ. Энэ хүрээнд царай таних систем үйлдвэрлэгч Clearview AI  компани нь төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн өгөгдлийн уурхай буюу data mining хийдэг Palantir компани нь өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээс мэдээлэл олзворлодог бусад компаниудтай түншлэл байгуулжээ.

Цагаан ордон Google, Facebook, Amazon зэрэг хэд хэдэн технологийн компаниудтай хамтран ажиллаж байгаа ба Facebook нь вирусийг хянах зориулалттай газрын зураг боловсруулж байна.

АНУ-ын Athena Security компани халуунтай хүнийг илрүүлдэг “Хиймэл оюун ухаант дулаан мэдрэгч камер” үйлдвэрлэж эхэлсэн ба тус компанийн зүгээс хүнсний дэлгүүр, эмнэлэг, санал авах байр зэрэг газруудад бүтээгдэхүүнээ санал болгож байгаа бөгөөд Засгийн газар, агентлагууд болон нисэх онгоцны буудалд байршуулах төлөвлөгөөтэй байгаа хэмээн мэдэгсэн.

Сингапур улсын засгийн газраас хэрэгжүүлж буй TraceTogether программ нь Bluetooth технологийн тусламжтай иргэд хоорондоо мэдээлэл солилцдог ба мэдээллийн нууцлалыг хангахдаа end-to-end тусгай шифрлэлтийн аргачлал ашигладаг. Аппликейшнийг Android, IOS үйлдлийн системүүд дээр ашиглах боломжтой бөгөөд иргэд хоорондоо ойртох үед халдвартай эсэх талаарх мэдээллийг дамжуулдаг байна.

Өмнөд Солонгос улсын Дотоод, аюулгүй байдлын яамнаас боловсруулсан “self-quarantine safety protection” программ нь GPS ашиглан иргэдийн байршлыг тогтоон, хорио цээр зөрчөөгүй эсэхийг шалгаж, холбогдох ажилтнуудад явцын талаар мэдээлэх боломжийг олгодог. Үүнээс гадна халдвартай иргэдийн очсон газраас 100 метр радиуст орвол хэрэглэгчдэд анхааруулга өгдөг “Корона 100м” гэх аппликейшн гарсан ба тус улсын иргэд өргөнөөр ашиглаж байна.

Япон улсын Анагаах ухааны зөвлөгөө өгдөг компани коронавирусний халдварын үед аппликейшнаа түр хугацаанд үнэ төлбөргүй болгосон. Тус аппликейшн нь эрүүл мэндийн төвүүдийн ачааллыг багасгах зорилготой бөгөөд ойролцоогоор 30 минутын дотор 120 орчим эмч нараас зөвлөгөө авах боломжтой.

Хятад улс Хубэй мужаар дамжин явсан хүмүүсийг олж тогтоохын тулд орон нутгийн харилцаа холбооны компаниудтай хамтран ажиллаж байсан бөгөөд вирус тээгчдийг тодорхойлох зорилгоор мэдээллийг нь Үндэсний эрүүл мэндийн комисст илгээж байна. Мөн SenseTime Thunder-E шийдэл нь  масктай хүмүүсийг таних, маскгүй иргэдийг илрүүлэх, халуунтай хүмүүсийг олж тогтооход зориулагдсан ба уг технологийг ашиглан сэжигтэй хүмүүстэй хавьтахгүйгээр халдварыг илрүүлж, урьдчилан сэргийлж байна.

Польш улсад очсон иргэдэд халдварыг хянах зориулалттай аппликейшн татаж ашиглахыг зөвлөж байгаа ба өөрийн selfie зургаа оруулж бүртгүүлээд бүтэн өдрийн туршид дахин дахин баталгаажуулах шаардлагатай бөгөөд 20 минут тутамд хариу өгөх байдлаар иргэдийн биеийн байдлыг хянаж байна.

ОХУ-д мөнгөн тэмдэгт болон төлбөрийн картаар халдвар тархахаас сэргийлж хүнсний дэлгүүрүүдэд царай танин баталгаажуулах төлбөрийн системийг туршилтаар ашиглаж байна. Промсвязь банкаар дамжуулан биометр төлбөрийн системийн төслүүдийг 2021 оны эхээр нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг системийн хүрээнд хэд хэдэн жижиглэн худалдааны төвүүдтэй хэлэлцээр хийж байна.

Программ хангамж хөгжүүлэгчид Засгийн газар болон эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж технологийн боломжийг ашигласнаар дэлхийн улс орнуудад COVID‑19-ийн тархалтыг удаашруулж, өдөр тутмын хэвийн амьдралдаа эргэн орох боломж нөхцөлийг судалж  байна.

                              Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419