Ц.Оюунгэрэлийн мэдэгдлийн үнэ цэнэ ба өрсөлдөөний шинэ жишиг

2021-01-03, 10:56 Улс төр 1,327 8
Ц.Оюунгэрэлийн мэдэгдлийн үнэ цэнэ ба өрсөлдөөний шинэ жишиг

Оны эхний өдрүүдэд /2021.01.02/ УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл нэгэн “цочир” мэдэгдлийг хийв. Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө нам дотроо өрсөлдөнө гэдгээ мэдэгдэв. Түүний өрсөлдөгчид нь хэн ч байсан ялгаагүй, өөрийн зүгээс өрсөлдөөнд бэлэн гэдгээ хэлж буй анхны эмэгтэй улстөрч боллоо.

Өмнө нь нэг удаа МАХН-аас Н.Удвал гэдэг эмэгтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан ч тэр нь өөрийнх нь шийдвэр байгаагүй, тухай үед улс төрийн хэт хүчтэй лидерүүдийн нэг байсан Н.Энхбаярын сонголт байсан билээ.

Харин Ц.Оюунгэрэлийн хувьд өөрийн сонирхлоор, өөрийн хүсэл эрмэлзлэлээр Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж буй анхны эмэгтэй болж байна. Зөвхөн энэ үндэслэлээр улс төрд өрсөлдөөний цоо шинэ жишгийг авчирлаа гэж болно. Магадгүй, АН дотооддоо хагаралтай, намын дарга нар тамга, тэмдгээ булаалдан зодолдож буй энэ үед өөрийн зүгээс бие даасан шийдвэрээ гаргах хэрэгтэй болсон байх. Гэвч Ц.Оюунгэрэл бол АН-ын дарга болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн аль алин дотор нь нэр цохогдоод явж байсан хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөдөр хийсэн түүний мэдэгдэл АН-ыг тус намын бас нэг үнэт зүйл рүү чиглүүлж өглөө.

Тэр хэлсэн үгэндээ “Монгол хүний суурь эрхийн дархлаа, эдийн засаг хоёр маань ямар сул байгааг бид ковидтой өнгөрүүлсэн нэг  жилийн хугацаанд олж харлаа. Шинэ ондоо шинжлэх ухааны вакцинаар эрүүл мэндээ хамгаалж, шинэ өрсөлдөөний вакцинаар хүний эрхээ хамгаалж, эдийн засгаа хөл дээр нь босгох цаг ирлээ” гэжээ. Өөрөөр хэлбэл, МАН эрх барьсан сүүлийн таван жилд, “Монгол ялна” уриатай ардчилсан Ерөнхийлөгчийн жилүүдэд манайд хүний суурь эрх /үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, шударга шүүхээр шүүлгэх гэх мэт/, эрх чөлөөний асуудал хэр их эрсдэлд орсныг монголчууд нийтээрээ ухамсарлаж байгаа. Энэ эрсдлийн эсрэг “вакцин” нь Ц.Оюунгэрэл өөрөө юм.

Ардчиллын эхний жилүүдэд “Эмнэсти интернэшнл” зэрэг олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж, шүүх, хуулийн байгууллагуудад үүсч байсан хүний эрхийн зөрчлийг арилгах, гэрч, хохирогчийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэн “Эрх чөлөө төв” ТББ-ыг байгуулан ажиллаж байсан туршлагатай, манай улстөрчдийн дотроос хүний эрхийн мэдрэмж хамгийн өндөртэй улстөрч. Хүний эрхийн мэдрэмжтэй байна гэдэг иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэж, иргэдийнхээ оролцоог хангаснаар улс орноо, эдийн засгаа өөд татна гэсэн үг. Тиймээс хэрэв АН ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулья гэвэл хамгийн боломжит хувилбар нь Ц.Оюунгэрэл байж ч магадгүй. Өмнө олонтаа эрх мэдлийн ташуур атгаж, алдаж асгаж явсан, ааш авираа ч таниулсан олон эрчүүдтэй харьцуулахад.

Өмнөх олон сонгуулийн үеэр маш олон эмэгтэй өрсөлдөгч “даанч эмэгтэй юм даа” гэсэн шалгуураар бүдэрч байсан удаатай. Тэр бол тойргийн сонгууль. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийг улс орон даяар нэг тойрог болж өрсөлдөнө. Нийт сонгогчдын 50-иас илүү хувь нь эмэгтэй сонгогчид. Энэ бол Ц.Оюунгэрэлийн давуу тал. Тойргийн сонгууль дээр сул тал болж байсан “жендерийн” асуудал том сонгуульд давуу тал болох нь бий.

Өмнөх олон сонгуулиар түүнийг “гадаад нөхөртэй” гэдгээр дайрдаг, сул тал болгож ашигладаг байсан ч тэр ч бас л эрүүдийн зүгээс гаргадаг яриа, "сөрөг" гэж нэрлэдэг “пиар”-ынх нь нэг байсан. Харин эмэгтэйчүүдийн хувьд өөрсдийн эрхийн үүднээс бодоод үзсэн ч ийм ялгаварлал гаргах боломжгүй. Тэгээд ч тэр талын "пиар ажиллагаа" хэдийн үеэ өнгөрөөсөн гэж болно.

Нэг л зүйл баттай. Ц.Оюунгэрэлийн Йелийн их сургуулиас олж авсан болон өөрийнхөө амьдралаар бүтээсэн улс төрийн боловсрол /улс төрийн ёс суртахуун/ манай бүх эрэгтэй улстөрчдийн өвөртөлсөн Харвардын дипломыг нийлүүлснээс илүү үнэ цэнэтэй гэдэг харин үнэн. 

Эх сурвалж: Inews.mn

14
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419