Хүний нутагт ажиллаж амьдардаг найзуудаараа бахархаж, бардмаар санагдав...
Тэд нүүр номондоо үргэлж сайн сайхан бүхнээ нийтэлж, өдөрт 8~12цаг гоншигонохгүй ажиллаж чаддаг хүмүүс... Хайртай бүхнээ үргэлж санасаар байдаг. Бусдад гайхуулах гэсэндээ бус хамгийн сайн сайхан байгаа мэт гэрийхэндээ хайртай хүмүүстээ харуулж,тэднийгээ зовоохгүй гэсэн сэтгэлийн хат тэдэнд бий..
Тэд гараа зангидаад шүдээ зуугаад бүхнийг давдаг хүмүүс...
7 хоногтоо нэг удаа л хүссэнээрээ махаа зооглоод, түр амралтаараа аяга кофегоо түр ууж амраад, эргээд ажилдаа инээгээд ордог мундаг хүмүүс...
Тархиа зогсоо зайгүй ажиллуулдаг тийм шинийг эрэлхийлэгчид..
Жичийн жичид харихдаа тэд хэрэгцээт бүх санхүүгээ цуглуулж харьж бүгд чаддаггүй ч хэрэгцээтэй өөрийн орон зай, үзэл бодол, цаг хуваарилалт гэх мэт олон давуу талыг хуримтлуулаад эргэн тойрондоо түгээн дэлгэрүүлдэг билээ л..
ТИЙМ болохоор гадаадад байгаа найзаасаа, хэн нэгнээсээ мөнгө төгрөг асуухын оронд хаа нэг залгаад урам өгчихөж байгаарай, биеэ л бодоорой миний найз гээд, хайртай шүү гээд урам өгчихөж байгаарай!!
Хөөрхий минь, үрдээ очих хугацаанаас нь битгий хугаслаарай, ижий аавыгаа энэрэх цагаас нь битгий тэгэж хороогоорой!!!
Цагаан сараар ороод гараарай, алдрай жаахан үрийг нь үнсээд, аав ээжид нь духаа үнэрлүүлээд сэтгэлийг нь дэвтээгээрэй. Хэн нэгэн хайртай хүн нь мөнх бус болоход, эх орных нь тухай онцгүй мэдээ сонсоод өр нь эмэрдэг юм шүү, тэд..
Гадаа бороо ороход, цас ороход, баяр болоход өнөө л хэзээ нэг өдөр цэлмэх нь үнэн байгаасай гэсэн хөх тэнгэрээ санан санасаар байж л байдаг юм шүү, тэд чинь! Эх орноос үнэтэй газар хаана байна, ижий аавыг орлох нэгэн хаана байна? Хариулж бидэнд хэлээч!
Үнэгчлэх алаг үр нь дуг нойрондоо байхад нь үнсээд гарсан тэд, үүрд хамт шүү гэж амласан ханьтай нь зүйрлэх хүн даанч үгүй юм даа.. Хол байгаа хүмүүсээ ховрын хайраар хайрлаарай..
Эх сурвалж: Speaker Unuruu