Гэргий чинь болж гэрийг чинь гийлгээгүй бол... хэн ч чинийх биш...
Адын зантай, хар нь өвчин болж хамаг амьтанаас харамлаж хардахыгаа ХАЙР гэж битгий андуурч байгаарай. Хайртай бол хартай ч гэх шиг... андуурсан тэнэг бодол нь алгыхан чинээ тархитайг нь хэлээд л өгдөг юм. Хаа хүссэн газраа самбагнаад, хамаагүй хүнтэй заваараад гүйдэг гэж бодож байвал бүү хайрла!
Хурдан гүйгээд одох хэрэгтэй. Хавийн хүний хөнжил, гудас гэж сонссондоо итгээд, хоноцын сэтгэлээр хандаж хайрлаад нэг үзье гэдэг залуусаас холуур тойрч байгаарай. Өрөвдчмөөр ч юм шиг босон суун хаана, хэнтэй, юу хийж байгаагаа тайлганж болохгүй болхоор нь ичин барин видео шидээд сууж байгаа бол та өөрийгөө хүчирхийллийн золиос болох алхамаа эхлүүлчихсэн гэж ойлгох хэрэгтэй.
Яахавдээ аль эмэгтэй чадалтай эр хүнд дургүй байсан юм. Хамаг амьтнаас сайхан хайрлаж хуруу хумсаа бүтэн байлгаж, өдөр бүр мөнгө бодож зовохгүй эр хүний энгэрт эмэгтэй гэдгээ мэдрэх хувьгүй гэжүү бүсгүй хүн? Хараад байх нь нийгмийн нэг хэсэг болсон эрчүүд тэрийж хэвтэж хоол нэхчихээд, хийсэн зүйл олсон мөнгөгүй эхнэрээ цагдаад л эмэгтэй хүний нуруун дээр амьдарч л байдаг шт. Хамаагүй ээ!
Энэ бол үнэн харин бүсгүйчүүд би чамайг хатан шиг амьдруулж, хадагтай шиг жаргааж байна гээд уйлан дуугарч гоншигнох нь ховор юмдаа. Бодох л хэрэгтэй, айлын охиныг жичээд үхсэн энэ муу хохичино гэж бодож байгаа хүн бүхэн өр зүрх чинь өөрийн тань бус зэтгэрийнх болсоныг ойлгох хэрэгтэй.
Бод бод!
Б.Цэцэг