Коронавирусын мутацид орсон шинэ төрлийн вирус дэлхий даяар бүртгэгдээд эхэлжээ
Коронавирусын мутацид орсон шинэ төрлийн вирус Их Британид өнгөрсөн 9-р сард анх бүртгэгдсэн ба одоогийн байдлаар уг мутацид орсон вирус болох N150Y вирусын халдварыг авсан 1000 орчии тохиолдол бүртгэгдээд байна.
Эрдэмтэд N150Y коронавирус нь халдварлах чадвар өндөртэй ч хүндрэл үзүүлэх, үхэлд хүргэх чадвар нь SARS-CoV-2 вирусээс өндөр гэсэн баримт одоогоор байхгүй байгаа талаар онцолж байгаа билээ. Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок коронавирусын мутацид орсон шинэ төрлийн вирусын халдварын улмаас Их Британи дахь нөхцөл байдал хяналтаас гарч буй талаар мэдэгдсэн юм. Тэрээр хөл хорионы дэглэмийг чангатгах шаардлагатай болсон талаар дурдсан байна.
Мэтт Хэнкок Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хөл хорионы дэглэм тогтоох тухай мэдэгдэл хийсний дараа хөл хорионоос урьтаж Их Британиас гарахаар галт тэрэг, нисэх онгоцны буудалд олноор цугларсан иргэдийг "маш хариуцлагагүй" хэмээн тодорхойлжээ. Их Британийн эрх баригчид Зул сарын өмнөх 5 хоногт хөл хориог сулруулж, дээд тал нь 3 өрхийн иргэдийг нэг дор цугларахыг зөвшөөрөх тухай хэлэлцэж байсан ч болихоор шийдсэн гэдгийг дурджээ. Их Британид нийт 16 сая гаруй хүн хөд хорионы дэглэмд байгаа ба засгийн газраас өнгөрсөн долоо хоногт эхэлсэн вакцинжуулалтйн ажил үр дүн өгөх хүртэл иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Түүнчлэн эрх баригчид үсчин, спорт заалууд болон хүнсний дэлгүүрүүдээс бусад худалдаа үйлчилгээний төвүүдийг хаахаар шийдвэрлэжээ.
Эрүүл мэндийн сайдын хэлж байгаагаар эрх баригчид хөл хорионы дэглэм бизнесийн байгууллагуудад хүнд тусч байгааг ойлгож байгаа ч олон нийтийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж ийнхүү арга хэмжээ авахад хүрсэн гэнэ. Цар тахлын үеэр аялж зугаалахгүй байхыг иргэдэд анхааруулсаар байгаа ч Их Британид анх бүртгэгдсэн коронавирусын мутацид орсон шинэ төрлийн вирус Дани, Нидерланд, Австрали, Өмнөд Африк, Швейцари болон БНСУ-д хэдийн бүртгэгдээд байна. Улс орнууд N150Y вирусын халдвараас сэргийлэхийн тулд Их Британи руу зорчих хөдөлгөөнд хориг тавиад байгаа билээ.
Эх сурвалж: Lenta.ru