Японы засгийн газар бусад орны иргэдийг ирэхийг хориглолоо
Японы Засгийн газар хэдэн хоногийн өмнө Их Британид COVID-19-ийн шинэ хувилбар гарсныг баталсны дараа энэ цар тахлаар өвчилсөн таван тохиолдол бүртгэгдсэнээр эх оронд нь оршин суух зөвшөөрөлтэй бусад орны иргэдийг эх орондоо хүлээж авахгүй гэж мэдэгдсэнийг “NHK” телевиз мэдээлжээ.
Токио нь өнгөрсөн аравдугаар сараас эх орондоо удаан болон богино хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг ирэхийг зөвшөөрсөн байсан аж. Гэвч өнөөдрөөс ирэх сарын 31 хүртэл хугацааг нь сунгах шинэ арга хэмжээ хэрэгжиж эхэлжээ. Хэрэв цаашид бизнесийн асуудлаар тодорхой улс орон, газар нутгаар аялахыг зөвшөөрвөл Японд ирж байгаа хэн нэгэн, япон хүн байсан ч хоёр долоо хоног хөл хорионд байх ёстой болж байгаа аж.
COVID-19-ийн шинэ хувилбарын халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн орноос эх орондоо буцан ирж байгаа хүмүүс ирэхээсээ өмнө хамгийн багадаа 72 цагийн дотор энэ шинэ өвчний шинжилгээний хариу нь сөрөг гарсныг баталсан баримтыг танилцуулах ёстой.
Мөн тэд Японд ирээд COVID-19-ийн шинжилгээ өгөх шаардлагатай юм байна. Японд өнгөрсөн баасан гаригт VUI-202012/01 гэж нэрлэсэн анхны хувилбараасаа халдварлах боломж нь 70 дахин их байж болох шинэ хувилбарын халдвар авсан таван тохиолдлыг илрүүлсэн байна. Зөвхөн Их Британид гэхэд энэ шинэ хувилбарын халдвар авсан хүний тоо 1000 гаруй болсон гэж бүртгэгдээд байгаа аж. Энэ халдвар авсан таван хүн энэ сарын 18, 21-нд Токио, COVID-19-ийн шинэ хувилбар илэрсний улмаас Их Британитай холбоотой хилийн хяналтыг чангатгахаас өмнө Японд ирсэн байна. Тэдний зөвхөн нэгнээс 60 гаруй настай эрэгтэй нь энэ өвчний шинж тэмдэг ялангуяа, ядарч байгаа шинж тэмдэг илэрчээ.
Эх сурвалж: BBC