ОХУ-ын эрдэмтэд ДОХ-ын эсрэг вакцин бүтээснээ зарлалаа
ОХУ ХДХВ-ийн эсрэг вакцины вирусын эсрэг бие үүсгэх чадвартай болсон талаар "Роспотребнадзор" буюу тус улсын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газрын тэргүүн Анна Попова мэдээлжээ.
“Вектор” төвийн эрдэмтэд "CombiHIVvac" вакцины клиник туршилтын эхний хувилбарыг 2011 онд гаргаж , вакцин нь аюулгүй, гаж нөлөө үзүүлэхгүй, ХДХВ-ийн өвөрмөц чийгшлийн болон эсийн хариу урвалыг үүсгэдэг болохыг баталжээ. Тус вакцины сайжруулсан хувилбар нь "CombiHIVvac-Novo" юм.
"CombiHIVvac-Novo" вакцины туршилтад 240 хүн хамрагдсан байна. ХДХВ / ДОХ-ын эсрэг урьдчилан сэргийлэх вакцин нь бүрхүүлээ маш хурдан өөрчилдөг.
ХДХВ-1 (A, B, C) гурван дэд төрөлд маш сайн хадгалагддаг вирусийн үндсэн уургийн жижиг хэсгүүдийг агуулдаг байна.
Вакцины туршилтыг Новосибирск мужид байрлах халдварт өвчний хоёр төвд хийж байгаа бөгөөд вакцины туршилт 2021 оныг дуустал үргэлжлэх аж. Эрдэмтэд ХДХВ-ийн эсрэг "Вектор" вакцины шинэ хувилбар дахь эсрэг биеийн идэвхжил анхны хувилараас арав дахин их байгааг дурдав.
Эх сурвалж: interfax.ru