Залуус биднийгээ идэвхгүй, шоучид, pc-чид гэж шүүмжилсээр л байна. Яг үнэндээ та нар юу хийсэн юм бэ?
Саяхан #Bet гэх тоглоомны газар хаагдаж буйг олон хүн янз бүрээр хүлээж авч буй бололтой (би тоглодоггүй л дээ). Гэвч хэн ч “Залуучууд яагаад олон цагийг тоглоомны газар өнгрүүлэхийг хүсээд байна вэ?” гэх асуултыг тавьдаггүй байна. Хариулт нь уул нь маш энгийн community гэдэг зүйл энд үүсч байна.
Таних, танихгүй хүнтэй нэг баг болоод хоорондоо өрсөлдөөд нэг нэгнийгээ ойлголцож бие биенээсээ суралцах гэх мэт зүйл энд л байна. Өөр хаана байна вэ? Хамтдаа сууж хэдэн цагаар ч хамаагүй хоорондоо ярилцаж бие биенээсээ суралцах боломжыг бүрдүүлж байгаа газар байгаа гэж үү?
Өдий 50 жил ажиллаж буй сургуульд одоог хүртэл бөөнөөрөө цуглах газар, тэнхим ч байхгүй байна шүү дээ. 15-25 нас гэдэг уул нь нийгэмд идэвхи гаргаж өөрийгөө таних нас шүү дээ. Гэтэл одоог хүртэл бидэнд “өндөр боловсрол эзэмш, онц сур тэгвэл сайхан амьдрана” гэж шаардсаар биднийг нийгмийн зорилгогүй робот болгож байна.
Залуус биднийгээ идэвхгүй, шоучид, пс-чид гэж шүүмжилсээр л байна.
Яг үнэндээ энэ нийгэм залуучууддаа зориулж юу хийсэн юм бэ?
- Үнэгүй боловсрол алга
- Боловсролын зээл тэгш хүртээж байгаа зүйл алга
- Шалгалт хүмүүсийн юу сурч мэдсэнийг шалгах шилдэг арга байсаар байна
- Нийтийн тээвэр үнэтэй
- Оюутны хөнгөлөлт байхгүй
- Сургууль нь "Community" үүсгэж чадаагүй
Тэгээд биднээс гэрэлт ирээдүйг шаардаад байгаа биз. Хачирхалтай байгаа биз?
Бид Өвгөнтийн хөндийд хамаг сэхээтэнүүдээ алдсан шиг залуу үеээ гадагшаа алдсаар байгааг ойгож байна уу?
Б.Батцэрэн