Асуудлын шалтгаан нь таны толгойд чинь байна
Багш нь аягатай ус аваад сурагчдаасаа:
- Энэ шил аяга хэдий хирийн жинтэй гэж та нар бодож байна вэ? гэхэд,
- Ойролцоогоор 200 грамм байх, гэж сурагчид хариулав.
- Та нарын харж байгаагаар нилээд бага жинтэй байх нь ээ, гэж багш хэлээд:
- Тэгвэл би энэ шил аягыг хэдэн минут барьвал юу болох вэ?
- Бараг юу ч болохгүй байх аа.
- Тэгвэл, би үүнийг нэг цагийн туршид ингэж барьж зогсвол?
- Таны гар цуцах байх.
- Хэрэв би түүнийг хэдэн цагийн турш ингэж баривал яах бол?
- Таны гар л өвдөх болно.
- Зөв өө. Хэрэв би бүхэл өдөржингөө энэ аягыг ингэж барьвал яах бол?
- Таны гар мэдээгүй болж, гар чинь саажина, хэмээн нэг сурагч хариулав.
- Маш сайн байна, гээд багш цааш үргэлжлүүлэн хэлэв, гэхдээ энэ шилэн аяганы жин нь өөрчлөгдсөн үү?
- Үгүй, - гэж тэд хариулав.
- Тэгвэл миний гар юунаас болж өвдөв?
- Удаан хугацааны хөдөлгөөнгүй байдлаас, - гэж сурагчид хариулав.
- Энэ өвдөлтийг арилгахын тулд би юу хийх хэрэгтэй вэ?
- Шилэн аягаа доош нь буулгана, гэж хариулцгаав.
- Амьдралд яг ийм бэрхшээлтэй зүйл тохиолддог юм, гэж багш нь тэдэнд хэлэв.
Тэр бүгдийг толгойдоо ингээд хэдэн минутын турш байлгаж болно. Энэ бол хэвийн зүйл. Хэрэв чи тэр бүхний талаар хэдэн цагийн туршид бодвол, өвдөлт мэдрэгдэж эхэлнэ. Хэрэв чи ямар нэг юмны талаар өдөржингөө бодох юм бол энэ нь чамайг шаналган зовоож эхлэх бөгөөд ингэснээр чи өөр ямар нэгэн зүйл хийх боломжгүй болно. Ийм өвдөлтөөс ангижрахын тулд асуудлыг толгойноосоо гаргаж хаях хэрэгтэй.
Норзонгийн Энхбаяр