Хоёр нас нь шилжилтийн нас
Хоёр нас гэдэг бол хүүхдийн хувьд нялх үеэс бага нас руу шилжих үе юм. Энэ шилжилт нь хүүхдийн бие организмд тодорхой хэмжээний хямралыг авчирдаг бөгөөд тэр жижигхэн биед явагдах урвал нь бяцхан үрсийг маань нэлээд цочроодог байна. Хоёр настнууд хэвийн өсөж байгаа бол биеийн жин нь 12-14 кг, биеийн өндөр нь 84-85 см байдаг.
Яагаад 2 насанд синдром үүсдэг вэ?
Шилжилтийн нас гэхээр бид өсвөр насны хүүхдүүдийг л төсөөлдөг. Өсвөр насанд үүсдэг тэрхүү дааврын тэнцвэргүй байдал ч бас хоёр настнуудад тодорхой хэмнэлээр илэрч эхэлдэг. Тэдний тархинд явагдах хөөрөл байдал нь саатлын үйл явцаас давуу байна. Тиймээс тэд өөрсдийгөө эзэмдэх чадвар муу байна гэсэн үг.
Шинж тэмдэг:
• Хөөрлийн үйл явц нь хүчтэй явагдах тул амархан цочирч, хөөрч удаан хугацаагаар тайвшрахгүй болдог.
• Сэтгэлийн тэнцвэр алдагдсанаас нойрондоо муудна.
• Бүхий л зүйлд зөрүүдлэнэ.
• Хөвгүүд ууртай болж чадал нь амтагдан бүгдийг зодох гэж оролдоно. Үргэлж уурлаал байна.
• Охид шалтгаан тодорхойгүй уйламтгай болдог.
• Энэхүү дааврын тэнцвэргүй байдал нь сэтгэл хөөрүү болгодог бөгөөд энэ үед дүүтэй болсон 2 настангууд маш их стрессыг давж байдаг.
Авах арга хэмжээ:
1. Зан харьцааны энэхүү өөрчлөлтийг бид хүлээн зөвшөөрөх нь чухал.
2. Хүүхдийн хандлагыг аль болох хурдан хугацаагаар өөрчлөн саатуулах
3. Өсвөр насны шилжилтийн үед дааврын тэнцвэржилтийг зохицуулах зохимжит арга нь сайн хөлрөх байдал тул тэднийг спортоор хичээллүүлж бодисын солилцоог нь идэвхтэй болгосноор хүүхдийн хямралын процесс бага явагддаг.
Эх сурвалж: Оливка чийрэгжүүлэх төв