Япон бөх 22 жилийн дараа “Оны шилдэг сумоч” боллоо
Японы спортын “Хочи” сонины газраас 2020 оны Шилдэг сумочийг тодруулан, зарлалаа. Тус сонины газар 63 дахь удаагаа энэ шагналыг олгож байгаа юм. Цар тахлын улмаас ихэд бужигнасан сумо бөхийн ертөнцийн оны шилдэг нь озэки Такакэйшёо болжээ.
Такакэйшёо өнгөрсөн арвннэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн, 2020 онд хамгийн олон давсан зэрэг амжилт нь үнэлэгджээ. Шагнал гардуулах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 10-нд Хацү башёгийн эхний өдөр болно.
Энэхүү шагналыг хамгийн сүүлд япон бөх хүртсэн нь 1998 он аж. Ёкозүна Ваканохана тэр жил шилдгээр шалгарснаас хойш Японы сумоч энэ шагналыг авч байгаагүй юм. 1998 оноос хойш Хочи сонины Оны шилдэг сумоч шагналыг
Мүсашимарү 2,
Акэбоно 1,
Асашёорюү 5,
Хакүхо 10,
Харзмафүжи 1,
Точиношин 1 удаа авч байжээ.