Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тухайн дүүрэгт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тэг зогсолт хийхээр болсон тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.
Тэгвэл Нийслэлийн онцгой комиссоос тийм шийдвэр гаргаагүй байгааг мэдээллээ. Мөн Баянзүрх дүүргийн ХМОНХХ-ээс "Баянзүрх дүүрэгт тэг зогсолт хийх талаар мэдээлэл ирээгүй. Дүүргийн онцгой комисс холбогдох шийдвэрүүдийг гаргаж байна" гэв.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс коронавирусийн халдварын нийт 26 тохиолдол илрээд байна. Тус голомтын ойрын болон хоёрдогч хавьтлын 803 хүнийг илрүүлж, хяналтад авсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн юм.
Эх сурвалж: Unuudur.mn