Францын Ерөнхийлөгч Э.Макрон коронавирусийн халдвар авчээ
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарлаа гэж түүний ажлын албанаас мэдээллээ. “Ерөнхийлөгч халдварын шинж тэмдэг илэрсэн даруйд шинжилгээ өгсөн бөгөөд долоо хоног өөрийгөө тусгаарлана” гэж Елисейн ордны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Э.Макрон тусгаарлагдах хугацаандаа ажил үүргээ алсаас гүйцэтгэх юм. Түүнд халдварын ямар шинж тэмдэг илэрсэн нь одоогоор тодорхойгүй байна. Ерөнхийлөгчийн ажлын алба үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэхээр түүнтэй ойр байсан хүмүүсийг тогтоож байгаа ажээ.
Түүнийг коронавирусийн халдвар авсан байж магадгүй гэсэн урьдчилсан таамаглал өмнө нь гарч байсан юм. Мөн Ерөнхий сайд (Сайд нарын Зөвлөлийн дарга) Ж.Кастексын шинжилгээний дүн бас эерэг гарчээ. Францад цар тахал дэгдсэнээс хойш 2.4 сая гаруй хүн халдвар авчээ.
Эх сурвалж: BBC