Оросын гипер зэвсэг ба зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөн

Оросын гипер зэвсэг ба зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөн

Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системд баригдалгүйгээр түүнийг хялбархнаар тойрон гарч чадах дуунаас хэт хурдан /hypersonic/ зэвсгийг байрлуулж эхэлсэн гэдгээ Оросын зэвсэгт хүчний удирдлага мэдэгдлээ.

Оросын энэ алхам нь цөмийн зэвсэгтэй хамгийн том хоёр гүрний хувьд зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ үе шатны эхлэл болж магадгүй гэсэн дүгнэлтийг Жулиан Барнс, Дэвид Сангер нар хийжээ.

Шинэчлэн сайжруулсан пуужинд суурилуулсан, цагт 6 мянган км хүртэл хурдлахаас гадна цөмийн цэнэгт хошуу тээж чадах гипер зэвсэг оросуудад бий гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Америкийн албаны хүмүүс мөн өдөр мэдэгдлээ.

Оросууд шинэ зэвсгийн технологийг бий болгохын тулд олон жилийн турш асар их хөрөнгө мөнгө зарцуулсан байна. Тэд Хүйтэн дайны үйл явцыг дахин давтахгүйн тулд, өөрөөр хэлбэл, цөмийн зэвсгийн шинэ системүүдийг зохион бүтээх тал дээр Америкийг гүйцэх гэж байнга оролдсоор ирсэн тэр үеийг дахин давтахгүйн тулд эрс шийдэмгий алхам хийлээ. Нэг жилийн өмнө Оросын Ерөнхийлөгчийн ярьж байсанчлан “Авангард” хэмээх шинэ систем нь ажиллаж эхлэх аваас тэртэй тэргүй хүчирхэг байгаа Оросын цөмийн зэвсгийн чадавхи мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэж Америкийн албаны хүмүүс үзэж байна.

Гипер зэвсэг нь асар их хурдтайгаас гадна урьдчилан таамаглахын аргагүй чиглэлд маневр хийдэг учраас түүнийг устгах нь байтугай байрлалыг нь тогтоох ч хэцүү. АНУ-ын зэвсэгт хүчний дээд албан тушаалтнуудын ярьснаар бол, тус улс 2022 он гэхэд өөрийн гэсэн гипер зэвсэгтэй болохоор төлөвлөж байгаа аж. Гэвч энэ нь хэтэрхий өөдрөг зорилт гэж зарим шинжээчид үзэж байна.

Үүний сацуу одоо ажиллаж байгаа болон тэтгэвэртээ гарсан дипломатчдын үзэж байгаагаар бол, Орос улс дуунаас хэт хурдан гипер зэвсгээ байрлуулж эхэлсэн тухайгаа зарлан мэдэгдсэн нь зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ үе шатыг эхлүүлэх гэсэндээ бус харин дипломат хэлэлцээг эхлүүлэх зорилго агуулж байгаа бололтой.

Зэвсэглэлд хяналт тавих тухай АНУ, ОХУ-ын хооронд байгуулагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй цорын ганц гэрээ болох Стратегийн давшилтын зэвсэглэлийг хориглох тухай гэрээг /цаашид СНВ-3/ сунгахыг Трампаар зөвшөөрүүлэх гэж Москва маш их хүсч байгаа. Уг гэрээний дагуу цөмийн цэнэг, тив алгасах баллистик пуужин, шумбагч хөлөг онгоцноос харвадаг баллистик пуужин ба хүнд бөмбөгдөгч нисэх онгоцнуудын тоог хязгаарласан билээ. Гэрээний хүчинтэй хугацаа нь 2021 онд болох Америкийн Ерөнхийлөгч албан тушаалдаа орох ёслолын дөнгөж дараахан дуусгавар болох юм. 

2019 оны 11 дүгээр сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэхдээ “Обамагийн засгийн газар СНВ-3 гэрээг байгуулснаас хойших 10 жилийн хугацаанд дэлхий ертөнц өөрчлөгдсөн, ийм учраас зэвсэглэлд хяналт тавих гэрээнүүдэд АНУ, ОХУ-аас гадна бусад улс оролцох ёстой” гэсэн байна.

“Орос, Хятад хоёр гипер зэвсгийг үндэсний хэмжээний тэргүүлэх зорилт болголоо. Харин бид тэгсэнгүй” гэж Америкийн зэвсэгт хүчний худалдан авах ажиллагаа, технологи хариуцсан албан тушаалтан Уильям Роупер ярьж байна.

Америкийн зэвсэгт хүчин дуунаас хэт хурдан зэвсгийн хоёр ч загварыг туршиж байгаа аж. Зохион бүтээх ажил эрчимтэй явагдаж байгаа боловч шинэ зэвсгийг 2022 оноос нааш зэвсэглэлд нийлүүлж амжихгүй бололтой. Пентагоны бусад салбар нэгжүүд, тухайлбал, АНУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Ирээдүйтэй судалгааны төслүүдийн газар нь гипер зэвсэг зохион бүтээхээр шаргуу ажиллаж байгаа хэдий ч хүссэн үр дүнд хүрэхэд нэлээд олон жилийн хугацаа шаардагдахаар байна.

Гэхдээ оросууд шинэ зэвсгээ байрлуулснаас үүдэн АНУ-д учрах аюул тийм ч  ноцтой биш гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд Орос улс цөөн тооны цогцолбор /20-аас цөөн/ байрлуулсан гэж АНУ дахь Зэвсэглэлд хяналт тавих холбооны гүйцэтгэх захирал Дэрил Кимбалл ярилаа. Түүний хэлснээр, Орос, АНУ хоёр зэвсэглэлд хяналт тавих асуудлаарх шинэ хэлэлцээний явцад дуунаас хэт хурдан зэвсгийн талаар хөндөн ярилцах нь зүйтэй ажээ.

Оросын шинэ зэвсэг гэдэг нь дуунаас хэт хурдан, далавчит блок /салдаг хэсэг/ бүхий стратегийн зориулалттай пуужингийн цогцолбор бөгөөд эсрэг талын радарт баригдалгүйгээр агаар мандлын дээд давхаргад нисэж чадах аж.

Дуунаас хэт хурдан байлдааны блок /салдаг хэсэг/-ийг тив алгасагч баллистик пуужинд суурилуулсан бөгөөд уг блокийг эхлээд ердийн пуужингаар байнд хүргэнэ. Бай ойртох тусам уг блок урьдчилан тооцоолохын аргагүй траекториор дуунаас хурдан нисэж эхлэх учраас түүнийг илрүүлэн устгах нь маш хэцүү. Пуужингийн довтолгооноос хамгаалах Америкийн цогцолборуудын ажиллах зарчим нь эхлээд дайсны пуужингийн нислэгийн траекторийг тооцоолж тодорхойлсны дараа түүн рүү амдан сөнөөх пуужин харвахад оршдог. 

12 дугаар сарын 11-ны баасан гарагт Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Ерөнхийлөгч Путинд илтгэхдээ, стратегийн зориулалттай, далавчит салдаг хэсэг бүхий пуужингийн цогцолбор болох “Авангард”-ыг байлдааны жижүүрлэлтэд гаргаснаа мэдэгдсэн байна. Стратегийн пуужинт цэргийн командлагч Сергей Каракаев-ын мэдээлснээр бол, шинэ пуужингуудыг Казахстантай залгаа хилээс холгүй орших Оренбург мужийн Ясный хотод байрлуулжээ.

Эх сурвалж: geopolitics-news

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419