Өөрийгөө буруутгалгүйгээр үгүй гэж хэлж сур
"Хэрхэн татгалзаж чадахыг мэддэг байна гэдэг хэрхэн хүлээн зөвшөөрч чадахыг мэддэг байхтай нэгэн адил чухал байдаг."
БАЛТАССАР ГРАСИАН
Өөртөө итгэлтэй, шулуухан байна гэдэг нь түрэмгийлэл биш. Энэ нь тэмцэл сөргөлдөөн хайлгүйгээр өөрийнхөө төлөө босно гэсэн үг юм. Өөртөө итгэлтэй, шулуун шударга, нүүрэмгий хүмүүс өөрсдийн хэрэгцээгээ шударгаар, нэг талыг барилгүй, сөргөлдөөн зөрчилдөөнгүй харилцаагаар илэрхийлдэг.
1. Өөрийн хэрэгцээгээ хайрлах замаар өөртөө итгэх итгэлээ сайжруул. Та өөртөө итгэлтэй байвал илүү өндөр сэтгэгдэлтэй байна. Учир нь та нөхцөл байдал болон өөрийн бухимдалтайгаа зохистойгоор ажиллаж чаддаг.
2. Өөртөө итгэх итгэл, шулуун нүүрэмгий байдал болон түрэмгийлэл хоёрын хоорондын ялгааг мэддэг бай. Түрэмгий байдал бүү гарга. Бухимдлыг тань төрүүлээд байгаа хүнд бус харин асуудалд анхаарлаа төвлөрүүл.
3. Өөрийгөө буруутгалгүйгээр үгүй гэж хэлж сур. Та өөрийн гэсэн сэтгэгдэлтэй, өөрийн гэсэн хэрэгцээтэй байх эрхтэй.
4. Зүрх тань дэлсэж гар тань чичирж байсан хэдий ч хяналтаа бүү алд. Өөртөө итгэлтэй, шулуун шударга байх нь асуудлыг хялбаршуулж зөөлрүүлнэ.
5. “Эсрэг” хүнтэйгээ харьцаж байхдаа цэх зогсож, мөрөө сул чөлөөтэй байлга. Тухайн хүний нүд рүү гөлийж эсвэл сорьж ширтэлгүйгээр хараа салгахгүй шууд харж ярь.
6. Тайван зөөлөн өнгө аястайгаар тодорхой бөгөөд цэгцтэй ярь. Таны дуу хоолой хэр итгэлтэй сонсогдоно, та төдий чинээ өөртөө итгэл үнэмшилтэй байх болно...
С.Эрдэнэбаатар