Хүний бие өглөөдөө заавал тос авах хэрэгтэй байдаг
Хүний бие өглөөдөө заавал тос авах хэрэгтэй байдаг. Авокадо, самрын тос гэх мэт байж болно. ЭНэ нь цөс чулуужихаас сэргийлдэг. Иймд цөс чулуужихаас сэргийлж өглөө 1-2 ширхэг өндөг шарж идэж байгаарай. 1ширхэг өндөг шартайгаа 9 гр уураг байдаг зөвхөн цагаан 3 гр цэвэр уураг байдаг.
Шар тосыг хоол хүнсэндээ заавал хэрэглэх 6 шалтгаан
1.Зүрхний өвчин тусах магадлалыг бууруулна
Олон төрлийн витамин, амин дэм, антиоксидантаар баялаг шар тосыг Монголчууд эрт дээр цагаас хэрэглэсээр ирсэн билээ. Иймд бид та бүхэндээ тус тосны гайхалтай ид шид, ямар өвчнийг анагаах ач тустай болохыг нь танилцуулахаар бэлтгэсэн юм.
Шар тосыг хоол хүнсэндээ заавал хэрэглэх
Шар тосонд ихээр агуулагдах холбосон "линол"-ийн хүчил нь зүрхний өвчин тусах аюулаас сэргийлдэг байна. Мөн бие дэх нян бактерийг давхар устгаж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ажээ.
2.Жин хасахад туслана
Шар тосыг хэрэглээд, жингээ хасч болдог байна. Шар тосон дахь "линол"-ийн хүчил нь бодисын солилцоог түргэсгэж тураадаг бөгөөд ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг аж. Та өдөр тутамдаа шар тосыг талхан дээр түрхэж, сүүтэй цайндаа амт оруулах гэхчлэн хэрэглэж болох юм.
3.Хоол боловсруулах системийг сайжруулна
"Бутир"-ийн хүчил нь шар тосонд ихээр агуулагдах бөгөөд ходоод гэдсийг эмчилж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Мөн ходоод гэдсэн дэх нян бактерийг үгүй хийж, таныг дотроос тань эрүүлжүүлэх болно.
4.Холестерин бууруулна
Судалгаагаар шар тос нь холестерины хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон билээ. Шар тосонд агуулагддаг холбосон "линол"-ийн хүчил нь бие дэх холестериний түвшин болон "триглицерид"-ийн түвшинг багасгадаг аж.
5.Арьсыг өнгөлөг болгоно
Шар тосыг тогтмол идэж хэрэглэснээр арьс гэрэлтэж, зөөлөн толигор болж эхэлдэг байна. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг тул шар тос таны бие эрхтнийг эмчилж, эрүүлжүүлснээр арьс тань ч дагаад сайхан, тунгалаг болох юм.
6.Өндөр хэмд ууршихгүй
Энэхүү тос нь өндөр хэмд ууршиж алга болдоггүй тул хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Бусад тоснууд ууршиж, олон хэсэгт задарч, чөлөөт "радикалууд"-ыг бий болгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Харин шар тосны тухайд эсрэгээрээ таны эрүүл мэндэд тус болж, эмчилж, анагаах аж.
7.Өвдөлт багатай, хялбар төрөхөд туслана
Төрөх дөхөөд ирэхээр эмэгтэйчүүдэд маань өвдөлт мэдрэгдээд хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл эмнэлэг рүү явахаасаа өмнө нэг халбага шар тос халаагаад идвэл илүү хялбар, өвдөлт багатай төрдөг байна.
Шар тос бэлтгэх арга:
Хурааж, хуршуулсан өрөм, зөөхий цагаан тосыг тогоонд хийж зөөлөн галаар халааж хутгахад шар тос аяандаа ялгарна. Үүнийг бог малын гүзээ, олгой гэдсэнд хийж царцаагаад хадгална. Шар тосыг гүйцэд ялгахын тулд буцалж буй тосныхоо 1/3-ээс ихгүйд ээзгий хийж хутгаарай. Шар тосыг давсан дотор хадгалвал хөгцөрч муудахгүй.
Д.Мөнх-Эрдэнэ