Бүх шийдвэрийн цаана ерөнхийлөгчийн сонгууль улс төр явж л байгаа...
Улс төржсөн энэ олон шийдвэр дунд арай хор хохирол багатай амьдралд ойрхон нь юу вэ гэдэг асуудал л болохоос учиргүй тэрэнд уяраад хайлаад жорлонгийн өрөөнийхөө толинд харж ганцаараа ёслоод байсан юм бол байхгуу. Тараахын тавилантай энэ өгөөмөр улсад ямар нэг зүйл тараах нь дэндүү ойлгомжтой байсан.
Сая төгрөг тарааснаас архи болгож ууж чадахгүй жаахан илч дулаан нь энэ хүйтэн өвлийг давахад яалт ч үгүй шингэцтэй бас бодитой. Бодитой тэр шийдвэр дунд 99 мкв хаустай цахилгаан зуухаар тасралтгүй халаадаг сарын 3 сая төгрөг гардаг боломжтой айл, 5 ханатай Монгол гэр хамтдаа л тууж яваа. Ноёны хүүхэд хүсвэл хүүхдийн зуу авж л байдаг шиг...
Жинхэнэ шийдэл ярьцгаая гэвэл коронатайгаа хамт амьдраад ажил олгогч хувийн хэвшлээ татвар, нийгмийн даатгал, элдэв хүнд суртал байхгүй бүх талаар нь дэмжээд ажлын байр, дундаж давхаргаа хадгалж үлдэн тэндээс цалин авч буй энгийн цалинтай хүмүүс маань энгийн тарифаар нь уух ус, хэрэглэсэн цахилгаан дулаанаа төлөөд явах нь урт хугацаандаа цорын ганц эрүүл шийдэл юм даа.
Өнөө орой л гэхэд хэлж дуусаагүй байтал хамаг амьтан шууд цахилгаан халаагуураа залгаад тахилтын задгайд трансформатор буудчихлаа, өнөө өглөөнөөс эхлээд пиав шар айраг зарна өнөөг хүртэл идэх хоолгүй хоногийн хүнсгүй байсан Монголчууд гэнэт л сүрэг сүргээрээ пиав авах мөнгөтэй болж согтуу замнах вий.
Нэг лааз пиавны мөнгөөр уул нь бол хоёр уут жижиглэн буюу дотор мах авч хүрнэ, хоёр орой пор хийлгээд буцалгахад муу биш хоол юм. Үнэхээр хүнд байгаа айл хэдэн мянга байхад өмнүүр нь ороод төрөл төрлөөр нь сааж суудаг халамжийн шимэгчид ч энэ улсад дэндүү олон бий. Энийгээ мэддэггүй бүр ч олон дарга бий. Жинхэнэ тус нь жинхэнэ хэрэгтэй байгаа хүндээ хүрэх болтугай л гэж хүсье дээ!
За тэгээд гайхамшиг үргэлжилсээр гэдэг шиг сонгууль гэдэг эрх мэдлийн тулаан ойртох тусам юу ч үзэж харж мэдэх юм шиг байгаан. Тэрний хажууд корона гаагуу ч юм шиг... Хүхэрт хордож зугуухан үгүй болохдоо утааг арилгасанд баярлалаа гэж мөргөдөг Улаанбаатарын хүмүүн бид, усанд чанагдан бүрэн түлэгдэж үхэх хүртлээ үхэж яваа гэдгээ үл мэдэх намгийн мэлхий лугаа
2020.12.11 Улаанбаатар хот Ч.Ганжавхлан