Сахил хүртээд шал дордов...
Сүүлийн үед нийгмийн сүлжээнд "толгой өвдөх боллоо..., дотор муухайраад байна... юунаас болсон юм болоо..." гэсэн сэтгэгдлүүд хөврөх болсон. Энэ нь агаар дахь хорт хийн агууламжнаас болсон байх талтай.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш агаар дахь хүхэрлэг хийн (SO2) хэмжээ түүхий нүүрс хэрэглэдэг байсан үеэсээ 4.4 дахин нэмэгдсэн байна. "Ковид-19"-ын халдварыг дотооддоо алдсантай холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж автомашины хөдөлгөөнийг 90 хувь хүртэл бууруулсан талаар Улсын Онцгой Комиссоос мэдэгдсэн. Автомашины хөдөлгөөн хязгаарлагдсан энэ үед хүхэрлэг хийн хэмжээ эрс нэмэгддсэн нь сайжруулсан шахмал түлшний шаталтаас үүссэн нь тодорхой юм.
Хүхэрлэг хий нь нь хүний биед нэвтрэн орсноор хэсэг газрын дархлаа сулрах ингэснээр агаар дуслаар дамжих вирус, бактерийн халдварт өртөх эрсдэл нэмэгддэг. Мөн цусаар дамжин тархинд нөлөөлснөөр ерөнхий хордлогын шинж үзүүлдэг. Үүний тод жишээ нь толгой өвдөх, дотор муухайрах, огиулах бөөлжих шинжээр илэрдэг. Хүхэрлэг хийнд хамгийн мэдрэг нь бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, уушги зүрхний архаг эмгэгтэй хүмүүс, ахмад настнууд ордог.
Түүхий нүүрс хэрэглүүлэхгүй төр өөрөө нүүрсээ сайжруулж шахмал болгож зарна гэж Засгийн газар үзсэн нь бодит байдал дээр агаарын бохирдол улам нэмэгджээ. Ёстой л сахил хүртээд шал дордов гэгч нь болчихжээ.
Цахим Эмч