Азийн “Бар” орнууд нэгдэхэд юу саад болж байна вэ?

Азийн “Бар” орнууд нэгдэхэд юу саад болж байна вэ?

Зүүн Азийн орнууд чөлөөт худалдааны бүс байгуулахыг Азийн "Бар" гэх орнууд эртнээс мөрөөдсөн. Гэвч Япон, Өмнөд Солонгос, Хятадын эрх баригчид өмнө нь тохиролцож чадахгүйгээр хэлэлцээрээсээ буцаж байсан тохиолдол нэг биш удаагийнх юм.

Эдийн засгийн хувьд хамтрах хүсэлтэй байгаа энэ гурван орон улс төрийн хувьд хоорондоо төдийлөн таарамжтай бус байгаа билээ. Япон болон Хятадын эрх баригчид зүүн Хятадын тэнгис дэх арлын эзэмшилтэй холбоотой маргаан дээр хатуу байр суурьтай байгаа. Тэдний хэн нь ч бууж өгөхийг хүсэхгүй байна. Үүний зэрэгцээ Солонгосын хойгийн хурцадмал байдлаас болж Өмнөд Солонгос эрсдэлтэй бүс нутагт тооцогдож байгаа юм.

Өмнөд Солонгос, Япон хоёрын хувьд ч мөн өнө эртнээс үүдэлтэй газар нутгийн маргаан байгаа. Ийм нөхцөл дунд яаж чөлөөт худалдааны бүс байгуулах вэ. Өнгөрсөн сард Хятад, Япон, Өмнөд Солонгосын худалдааны асуудал хариуцсан хамгийн том албан тушаалтнууд нь холбогдож хурал хийсэн аж.

Тэр үеэр чөлөөт худалдааны бүс байгуулах анхан шатны хэлэлцээрээ хийжээ. Энэ нь тодорхой хэмжээнд үр дүнд хүрснийг илтгэж Өмнөд Солонгосын Худалдааны дэд сайд Чой Кёонг Лим “Бид нэг алхам урагшиллаа” хэмээн мэдэгджээ. Гэхдээ одоо болтол эцсийн тохироонд хүрээгүй байгаа юм. Чухам үүнээс л болж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бюунг Сэ Японы талтай хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцалсан байж магадгүй юм. Тэрбээр уг нь Японы Гадаад хэргийн сайдтай уулзахаар төлөвлөж байсан гэдэг.

Японы үйлдвэрлэгчдэд Хятадын зах зээл рүү орох сонирхол асар их байгаа. Гэтэл өнгөрсөн онд хоёр орны хооронд гарсан арлын маргаанаас болж Хятад дахь “Тoyota” тэргүүтэй компаниудын борлуулалт огцом буурсан юм.

Мөн тус улсын иргэд Японы үйлдвэрүүд рүү халдсан удаа бий. Харин Хятадын Засгийн газар үүнийг анзаараагүй “царайлсан” нь япончуудын дургүйг хүргэж байв. Японы хуучин Ерөнхий сайд Шинзо Абэ энэ маргааныг эцэслэж, газар нутгаа авч үлдэнэ хэмээн амлаж байсан. Үүний ачаар түүний нам  парламентын сонгуульд удаа дараа ялалт байгуулсан гэдэг. Гэтэл өнөөдөр шинэ Ерөнхий сайд Ёшихидэ Суга хятадуудад найр тавих шаардлагатай болчихоод байна.

Хятад, Өмнөд Солонгос, Японы аль, алинд нь чөлөөт худалдааны бүс байгуулах сонирхол бий. Түүнээс гадна тэд өөр орнуудтай ч ийм хэлэлцээр хийж байв. Тухайлбал Япон Европын холбоо, Турк, Колумбын талтай тохиролцохоор үзэж байгаа юм. Өмнөд Солонгос л гэхэд найман оронтой ийм гэрээ байгуулжээ.

Хятадын хувьд АСЕАН-ы орнууд, Сингапур болон Шинэ Зеландтай чөлөөт худалдааны бүс байгуулсан. Хамгийн сүүлд өнгөрсөн жилд Европын холбооны гишүүн орон болох Исландтай чөлөөт худалдааны гэрээг үзэглэсэн юм. Харин дээрх гурван талт хэлэлцээр төдийлөн ахицтай явахгүй байгаа учраас Хятадын Засгийн газар Өмнөд Солонгостой тохиролцоонд хүрэх оролдлогыг мэр сэр хийж байгаа.

Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын тал гурван орны эрх баригчдын уулзалтыг Сөүлд хийхийг уриалсан байдаг. Гэхдээ чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийн хоёрдугаар шат ирэх зун Хятадад, гурав дахь шат нь ирэх оны эцэст Японд болох бололтой.

Тэд улс төрийн шалтгааны улмаас тохиролцож чадахгүй байгаа. Түүнээс гадна эдийн засгийн зарим хүчин зүйл нөлөөлж байна гэх шинжээчдийн дүнэлт бий. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн татварын бодлого дээр л гэхэд нэлээд асуудалтай байгаа гэнэ.

Үүнээс болж өмнө нь Япон болон Өмнөд Солонгосын хоорондох чөлөөт худалдааны гэрээ хүчингүй болж байв. Учир нь эдгээр хоёр орны хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдэд онцгой анхаарал хандуулдаг. Тиймээс аль, аль нь энэ салбар дахь худалдаагаа өргөтгөж, олох ашгаа нэмэх сонирхолтой байгаа юм. Гэтэл өнгөрсөн сард болсон уулзалтын үеэр төдийлөн тохиролцож чадаагүй бололтой.

Өмнөд Солонгосын жижиг бизнес эрхлэгчид, тэр дундаа фермерүүд үүнийг хүчтэй эсэргүүцэж байгаа. Гурван орны хооронд чөлөөт худалдааны бүс байгуулснаас болж тэд бизнесийн ашиг орлогоо алдана, цаашилбал энэ нь эх орных нь эдийн засагт нөлөөлнө хэмээн үзэж эсэргүүцлийн жагсаал хүртэл зохиогоод авсан юм.

Ард түмнийхээ хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа ийм нөхцөлд Өмнөд Солонгосын Засгийн газар буулт хийх эсэх нь эргэлзээтэй.

Нөгөө талаасаа бол талуудын аль, алинд нь чөлөөт бүс байгуулах сонирхол бий. 2009 оны сүүлчээр Хятадын Засгийн газар энэ асуудлыг анх санал болгож байв. Түүнээс хойш бараг 10-аад жилийн хугацаанд маш олон удаа хэлэлцээр хийсэн байна. Тэдний сонирхол юун дээр нэгддэг вэ гэдэг нь сонирхолтой асуулт.

Европын орнууд ээлж дараалан дампуурлаа зарлаж байгаа энэ үед олон улсын эдийн засгийн туйл Ази руу чиглэж байна. Тэр дундаа Хятад, Япон, Өмнөд Солонгос тэргүүлэгч байр суурьтай болж байгаа. Ийм нөхцөлд энэ гурван орны хамтын ажиллагаа маш том үр дагавар дагуулах нь тодорхой юм.

Дэлхий нийтийн дотоодын нийт бүтээгдэхүүний 20, нийт худалдааны 17.5, хүн амын 22 хувь нь эдгээр гурван улсад ногдож байна. Эдийн засаг талаасаа ийм.

Геополитикийн бодлого талаасаа бол тэд газар нутгийн маргаанаа чөлөөт худалдааны хэлэлцээрээр дамжуулан шийдэж болох юм. Тэдний хамтын ажиллагааг дэмжих гүрэн нь АНУ гэж шинжээчид дүгнэдэг. Эдийн засгийн хувьд нэг нь нөгөөгөөсөө хэт хамааралтай болсон өнөө үед зүүн, хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдал америкчуудад ч хэрэгтэй юм. Тиймээс тэд гурван орны чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийг дэмжсээр иржээ.

Эх сурвалж: geopolitcs-news

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419