Худлаа ярих нь хүүхдийн буруу биш

Худлаа ярих нь хүүхдийн буруу биш

Худлаа ярьж үзээгүй хүүхэдтэй айл ховор биз ээ. Энэ талаар нэлээд ээж аавууд асууж байгаа тул бяцхан зөвлөмж хүргэе.

Хүүхэд гурван нас хүртлээ бодит байдал ба хийсвэр зүйлийг ялгах чадвар тааруу байдаг.

Тухайлбал, хоёр настай охин сүүгээ асгачихаад “Хэн асгасан бэ” гэсэн ээжийнхээ асуултад “Ширээ”, “Бамбарууш“ “Хүүхэлдэй” рүүгээ заан тэр хэмээн хариулдаг. Үүнийгээ худал ярьж байна гэж ойлгож чаддаггүй. Эдгээр тоглоомууд сүүг асгаж чадахгүй гэдгийг ч ухаж ойлгох болоогүй байдаг. Харин сайн, муу хандлагыг мэдэрдэг болсон байдаг. Иймд сүүгээ өөрөө асгасан гэвэл муу хүүхэд болох учир өөр зүйлд буруугаа өгдөг.

Энэ үед хүүхдийг эсвэл ширээг нь, тоглоомыг нь зэмлэж ОГТ болохгүй. Эмээ өвөө нар ер нь өөр зүйлд буруу өгөх гээд байдаг шүү. Харин "Сүү асгаад хувцас ямар муухай болчихоо вэ, ээж нь угаагаад өгвөл цэвэрхэн болно оо" гэх мэт бодит тайлбарыг хэлж ойлгож байгаагаа илэрхийлээрэй.

Мөн дөрвөн нас хүртэл хүүхдийн хийсвэр сэтгэлгээ, төсөөлөх ургуулан бодох чадвар өндөр байдаг тул цэцэрлэг дээр болсон явдал, үлгэр, хүүхэлдэй, зүүд зэргээс мэдэрсэн зүйлээ төсөөлөлдөө ургуулан бодож хийсвэрлэн сэтгэж бүр үнэн мэт бодож түүнийгээ яг л болсон зүйл мэт давтан давтан ярьдаг. Өөрийнх нь төсөөлөлд яг бодитоор байгаад байгаа тул үүнийгээ ч худлаа гэж хүлээн зөвшөөрдөггүй.

Энэ үед нь та яриаг нь өдөөж хэт дэвэргэж хөөргөж болохгүй, худлаа яриад байгаарай! хэмээн үгүйсгэж болохгүй. Зүгээр л идэвхтэй сонсогч нь байгаарай. Харин зургаан настайгаас эхлэн худал ярианы бодит утгыг ойлгох чадвар сууж муу үр дагаврыг ойлгож чаддаг. Жишээлбэл, хийсэн буруу зүйлийг нь ээж аав мэдвэл зэмлэнэ, тэдний урмыг хугална, үүнээс болж тэд надад дахин боломж олгохгүй гэдгийг ойлгодог болсон байна. Иймээс зургаагаас дээш насны хүүхдийн хувьд худал яривал таны нэмэлт анхаарал зайлшгүй шаардлагатай байна аа гэж ойлгоорой. Та хүүхдэдээ хэт шаардлага тавих, хэт хориглох, хэт хариуцлага хүлээлгээд байх үед дээрх насны хүүхдүүд мэр сэр худал ярьж эхэлдэг. Тиймээс:

Хамгийн эхлээд чухам юунаас болоод худлаа ярьж байгааг зөв оношлох хэрэгтэй. Түүнийг оношлох хүн хүүхэдтэйгээ үргэлж хамт байгаа та ӨӨРӨӨ.

Ер нь хүүхдүүд яагаад худал ярьдаг вэ?

  1. Зэмлүүлэхгүйн тулд
  2. Хариуцлага хүлээхгүйн тулд
  3. Ичих болон эвгүй байдалд орохгүйн тулд
  4. Нууцаа хадгалахын тулд
  5. Дүүдээ, ах~эгчдээ атаархсандаа
  6. Бусдыг гомдоохгүй, дургүйг нь, уурыг нь хүргэхгүйн тулд
  7. Магтуулж хүндлүүлэхийн тулд гэх мэтчилэн томчууд биднэээс хамаарсан олон шалтгаанууд байдаг.

Эдгээрийн аль нь вэ гэдгийг таньж байж худлаатай тэмцэх арга хэмжээгээ олох нь зөв. Оношоо олчихоод яах учраа мэдэхгүй байгаа бол мэргэжлийн хүмүүсээс нэмэлт зөвлөгөө авах нь зөв шүү.

Үүнээс гадна биеийн багахан өө сэв, дутагдалтай байдлаасаа болж өөртөө итгэлгүй болж худал хэлэх нь ихэсдэг.

Мөн дарамт болон байнгын бүтэлгүйтлээс болж худал яриад аргалах аргыг сонгох тохиолдол их.

Багаас нь л худлаа яриад байгааг нь анзаарч анхаарал тавихгүйгээр "Томроод гайгүй болно биз" гэж орхивол өөртөө итгэлгүй, дээрэлхүү зан чанартай, хүнтэй нийцдэггүй, хэрүүл зодоон өдөөдөг, хүн хооронд үг зөөдөг болох магадлал маш өндөр байдаг.

Худал ярихад нөлөөлж буй гэр бүлийн хүчин зүйлс:

Хүүхэд худлаа ярихыг эцэг эх, гэр бүлээсээ сурдаг. Учир нь та хүүхдэдээ худлаа хэлэх эсвэл түүний хажууд өөр хүнд худлаа яривал хүүхдэд худал ярих нь буруу зүйл биш юм байна гэсэн анхны ойлголт бий болдог. Утас дуугарахад “унтаж байна” хаалга цохиход “байхгүй байна” гэж хэлээрэй гэж хүүхдээрээ худал хэлүүлдэг шүү дээ. Үүнийгээ “гэмгүй худал” хэмээн нэрлэдэг, гэтэл тэр “гэмгүй худал” яриагаараа хүүхдээ өөрийн мэдэлгүй худал ярианд дасгачихдаг. Хүүхдийн ой ухаанд худал л бол худал байдаг гэдгийг мартаж болохгүй.

Мөн:

  1. Эцэг эхийн түрэмгийлсэн харьцаа.
  2. Эцэг эхийн хайхрамжгүй, анхаарал халамж дутмаг байдал
  3. Хоорондоо эв нэгдэлгүй, баяр хөөргүй гэр бүлийн уур амьсгал
  4. Эцэг эхийн хүүхдэдээ үл итгэх байдал
  5. Эцэг эхийн ажилгүйдэл, гэрийн орлого буурах
  6. Эцэг эхийн өвчлөлт эрүүл мэндийн байдал гэх мэтчилэн томчууд биднээс шалтгаалсан хүчин зүйлсүүд их байдаг байна.

Магадгүй худлаа ярьсандаа гэмшиж хүүхэд танд үнэнээ хэлэхэд нь уурлаж хашгичиж биш тайвнаар хүлээн авч “Үнэнээ хэлсэн явдал чинь надад маш их таалагдлаа”, “Үнэнээ хэлдэг нь сайн байна” гэх мэтээр хүүхдэдээ итгэл алдаагүй байгаа гэдгийг ойлгуулж байгаарай.

С.Төмөрзаяа

"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төв

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419