АНУ 13,266 цэргийн нисэх онгоцтойгоор Дэлхийн агаарын цэргийн хүчний 25 хувийг эзэлж байна
Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар тэргүүлж буй нислэгийн олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн Дэлхийн агаарын цэргийн хүчний 2020 оны тоймд дэлхийн улс орнуудын агаарын цэргийн хүчний тухай мэдээлэл гарчээ.
Энэхүү мэдээлэлд дурдсанаар АНУ нийт 13,266 ширхэг цэргийн нисэх онгоц буюу нийт дүнгийн 25 хувь, ОХУ 4,163 цэргийн нисэх онгоц, янз бүрийн зориулалттай нисдэг тэрэг буюу дэлхийн цэргийн флотын 8 хувь, БНХАУ 3,210 цэргийн нисэх онгоц, нисдэг тэрэг буюу дэлхийн цэргийн флотын 6 хувийг тус тус эзэлж байгаа гэсэн мэдээлэл гарчээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн дүнтэй харьцуулбал АНУ-д 132 онгоц, ОХУ-д 85 онгоц, Хятадад 23 онгоц тус тус нэмэгдсэн байна.
Бүс нутгийн судалгаагаар үзэхэд АНУ-ын онгоцны тоо хэмжээ нэмэгдсэн ч Хойд Америкийн бүс нутаг дахь байлдааны онгоцны тоо хэмжээ 1 хувиар буурсан гэсэн дүн гарсан байна.
Эх сурвалж: geopolitics.news