Эмэгтэй хүнийг ойлгох хэрэггүй зүгээр л хайрла, угаасаа ойлгогдохгүй хүмүүc!
Урьд шөнө эхнэртэйгээ маргалдаад нилээд таагүй орондоо орлоо. Эхнэр ч уурлаад тусдаа унтана гээд хаалгаа хаачихлаа. Би ч мөчөөгөө өгөхгүй угаасаа миний зөв гэж бодсоор зочны өрөөндөө ор засаад гэрлээ унтраагаад унтах гэсэн нойр хүрдэггүй шүү.
Дэмий баахан юм бодлоо.
Тэртээ тэргүй л энэ насаараа хамт байж амьдралыг туулах юм байж би яах гэж тийм хорон үг амнаасаа гаргадаг байнаа гэж өөрийгөө буруутгав. Очоод уучлал гуйя гэхээр бас нэг л болж өгдөггүйээ... Бид хоёр гэрлээд нилээн хэдэн жил болсон. Хоёр хөөрхөн үртэй. Ийм том насанд хүрчихээд өөрийгөө хүүхэд шиг тэнэглэж байгаагаа гэнэт ухаарав. Дүүрсэн хэрэг, ямар ч байсан очоод уучлалт гуйя даа гээд унтлагын өрөөнд орсон тэр минь аль хэдийн унтчихаж. Хажуугаар нь сэмээрхэн орсон чинь намайг бас сэмээрхэн тэврээд байнаа хэхэ.
Би тэгээд чихэнд нь намайгаа уучлаарай гэсэн намайг ч гэсэн гээд унтаад өглөө. Хүн гэдэг ухаантай юм болов уу гэхээр жижигхэн зүйлээс маргалдаж, нэг нэгэндээ дэмий шаралхан хайртай хүндээ бүр ч буулт хийхгүй хувиа хичээсэн улс шүү.
Тиймэээс над шиг аль хэдийн гэрлээд үр хүүхэдтэй болчихоод эхнэрээсээ түрүүлж уучлалт ч гуйж чаддаггүй амнаас нь алт уначих гээд байгаа эрчүүддээ хэлье: "эмэгтэй хүнийг ойлгох хэрэггүй, зүгээр л хайрлачих, угаасаа ойлгогдохгүй хүмүүc хэхэ. Гэхдээ эхнэр минь дэргэд байхгүй үед бид ямар хоосон болдог билээ.
Хэрүүл маргааны эвлэрэлийн санаачлагыг ч гэсэн эрчүүдээ, хэдүүлэээ санаачилж байя!" Урьд шөнө сэтгэл амраад хичнээн сайхан амраваа!
Хэдэн өдөр уурлаж бухимдаж тусдаа унтаж бөөн юм болж байхаар гялс галыг намжаагаад УУЧЛААРАЙ ХАЙРТ МИНЬ гэж хэлэх зоригтой, бас ухаантай байя!! өнөөдөр ч сайхан өдөр байна шүү...
Эх сурвалж: Фэйсбүүк