Сэтгэл үгүй хүн сүрэг гэж...

Сэтгэл үгүй хүн сүрэг гэж...

Аав ээж бүхэн Үр хүүхдээ өндөр цалинтай болоосой, сайхан амьдраасай гэж өртөг өндөртэй сургуульд сургаж буй эцэг эхчүүддээ захихад – та үр хүүхдээ амжилттай явуулахыг хүсч байгаа бол зорилго зорилт тэмүүлэлтэй биет хүн бий болгохоос гадна НОМЫН НОМООС ИЛҮҮТЭЙ ХҮНИЙ НОМД СУРАЛЦСАН ҮР ХҮҮХЭДТЭЙ болоорой гэж захья.!!!!

Хэдэн сарын өмнө дөө, банкиндаа шинэ үеийн залуусыг бэлтгэх зорилгоор их дээд сургууль төгссөн, шижигнэсэн сайхан 1034 залуусыг ажлын ярилцлагад дуудав. Хэд хэдэн томоохон захирлууд оролцсон нэлээн сүртэй, өргөн арга хэмжээ боллоо. Ярилцлага, багийн ажиллагаа, дасгал гэсэн 3 үндсэн хэсгээс бүтсэн орчин үеийн хүний нөөцийн арга хэмжээ болсон. Хэн нэгнээр яриулахгүй, арын хаалгадуулахгүй, төгссөн сургууль дипломоороо гологдохгүйгээр зөвхөн өөрийнхөө хандлагаар сонгогдох боломжийг бий болгосон арга хэмжээ буюу Job Fair зохион байгуулав.

Шалгаруулалтын үеэр нэгэн туршилтыг явуулахаар болов. Тэрхүү туршилтыг давсан залуусыг ямар ч асуулга, шалгалт, олон давхар ярилцлага үгүйгээр ажилд авахаар хүний нөөцийн захирлуудтайгаа тохиролцов.

1. Ярилцлагад оролцогч бүрийн хажууд хоосон усны сав тавив. Гэхдээ ойр хавьд нь хогийн сав байхгүй. Тухайн ажил горилогч маань хоосон усны савыг аваад хогийн сав хайж олоод хийвэл тухайн ажилтан сорилгыг давсан гэж үзнэ.
2. Ярилцлагад оролцогч маань уртаас урт цэнхэр хивс дээгүүр алхаж орж ирнэ. Тэрхүү хивсний голд А4-ийн хэд хэдэн цаасыг базаж хүний нүдэнд тод харагдахаар хаяв. Тухайн ажил горилогч нь тэрхүү хогийн цаасыг хогийн саванд аваачиж хийвэл мөн л бидний шалгаруулж байсан ажилд шууд тэнцэх байв.

Гэтэл...........цөөн тооны 2-3 хүн л хогийг авч хогийн саванд хийв. Бусдаас нь....таны сууж байсан сандалны хажууд хоосон усны сав байсан та яагаад хогийн саванд хийсэнгүй вэ гэж асуухад?!!!!

1. Анзаараагүй......гэх хэнэггүй байдлаа илтгэсэн хариулт
2. Хараагүй...... гэх гоомой, хайнга байдлаа илэрхийлсэн хариулт
3. Ойр хавьцаа хогийн сав харагдаагүй учир авч хийгээгүй................ гэх сэтгэлгүй, тэмүүлэлгүй хариулт
4. Би тэр хогийг хаяагүй тул цэвэрлэх шаардлагагүй.........буюу хэн нэгэн юу хийсэн нь огт хамаагүй би оролцохгүй юм шүү, би л тэр зүйлийг цэвэрлэхгүй, хийхгүй, миний асуудал биш гэсэн амин хувиа хичээсэн, хамтач биш зан илэрхийлсэн хариулт
5. Цэвэрлэгч байсан тул нээх анзаараагүй ........гэх бусдыг үл хайрлах, үл хүндэтгэх, бусдын ачаанаас үл үүрэлцэх, сэтгэлгүй үл бүтэх хариултыг залуус өгч байлаа.

Зөвхөн хариултаас гадна биеийн хэл ч гэсэн залуусын хандлагыг илэрхийлж байв.

1. Сандал дээр тавьсан хоосон усны савыг авч хажуудаа тавиад суух буюу хэт амар хялбар аргаар ажиллах, амьдрах сонирхол
2. Хивсэн дээр тавьсан цаасан хогийг тойрч гарч байсан буюу асуудлаас зугтсан, гар дүрж шийдэл олох сонирхолгүй
3. Хоосон усны савыг авч цэвэрлэгчийг дуудаж гарт нь атгуулах замаар дараачийн хүнд хогийг өгөх буюу асуудлыг дамжуулж, шилжүүлж байлаа.
4. Хамгийн харамсалтай үзэгдэл нь хажууд нь хоосон хог, сав, байсаар байхад огтын анзаарахгүй, анзаарсан ч хайхрахгүй суусаар байсан нь асуудал нүдэн дээр нь ил байсан ч засаж залруулах чадваргүй, сэтгэлгүйг илэрхийлж байв.

Яагаад хогийг аваад хогийн саванд хийгээгүй вэ гэж асуусахад огтын санаа зовсон шинжгүй олон тооны ой гутам хариулт өгч байсан нь залуусыг бусдыг мэдрэх мэдрэмжгүйг илэрхийлж байлаа.

Үүнээс үүдэн дараахь ойлголтуудад хүрсэн юм.

1. Их дээд сургуулиуд гэхээсээ гэр бүлийн хүмүүжил асар их алдагдсан үе бий болжээ. Үнэт зүйл, жанжин шугам гэдэг зүйл үгүй болж,
2. Хамтач сэтгэлгээ нэг нэгнийгээ гэх сэтгэл дутсан нэгэн үе арми бий болж байна.
3. Асуудлыг харах, олох, шийдвэрлэх, өөрөөрөө муу муухайг дуусгах сонирхол тэсвэр тэвчээр байхгүй хүмүүс их дээд сургууль төгсөж байна.
4. Дараачийн хүнд, хэн нэгэнд муу муухайг дамжуулахгүй шүү гэх сайхан сэтгэл дутаж байна
5. Аливаа асуудал дамжиж ирсэн ч тэрийг эзэнжүүлж, өөр дээрээ хариуцлагажуулж дуусгах сонирхол байхгүй нь харагдаж байлаа.

Банкинд ажилладаг нэлээд хэдэн залуус – би энэ зээлийг олгоогүй ш дээ. Би яагаад төлүүлэх ёстой гэж? Тэрний л хийсэн муу, муухай ажлаас болж би шаварт уналаа гэх үгсийг хэдэнтээ сонсож байсан. Хүнд үнэт зүйл суулгах, өөрийн гэсэн зарчим, итгэл үнэмшил, алсын хараатай болгох, ертөнцийг үзэх эерэг үзэлтэй болгох ажлыг эцэг эх нь, ерөнхий боловсрол, их дээд сургууль өгөөгүйгээс ажлын байран дээр гарч ирэхэд нь бүхий л том байгууллагууд сургалт арга хэмжээ зохион байгуулж тэдгээр алдагдсан зүйлсийг өгөхөөр олон тооны өндөр зардал гаргаж байна. Зарчмын хувьд залуус маань их сургууль төгсөхдөө л ажиллахад бэлэн боловсон хүчин болсон байх учиртай. Хамгийн харамсалтай нь дөнгөж их дээд сургууль төгссөн залуус ийм байгаа юм биш, олон жил ажилласан, аливаа зүйлийг мэдвэл мэдэхээр ойлговол ойлгохоор болсон ахмад үеийн хүмүүс хүртэл буруу хандлага гаргадаг.

Тодруулбал дээрх явдлыг ярихаар.......

1. Аа сүртэй юм хүүхдүүд анзаараагүй байлгүй
2. Чи хэтэрхий эмзэг хүлээж авч байна
3. Хог авч хаяагүй нь сайн байна, хүний юманд дураараа хүрдэггүй сайн хүүхдүүд байна гэх асуудлыг элэглэх, хошигнол болгоод өнгөрөөдөг хэт явцуу маазруу зан гаргах нь их байв.
4. Байдаг л асуудал ш дээ ер нь тийм болчихсон тэгээд яах юм.......гэж хариулах нь алдаатай эвлэрдэггүй, бурууг буруутгадаггүй, зөвийг эрэлхийлдэггүй, зааж сургадаггүй, залж залруулдаггүй харанхуй дээд үе бий болсны гай нь хойч үедээ нөлөөлж байна.

Бид байгальд хог хаядаггүй гэх хүмүүстэй атал хогоор дүүрсэн Тэрэлжийн хөндийтэй, бид утаа гаргадаггүй гэвч өвөлдөө дүүрэн утаатай нийслэлтэй, бид эмэгтэй хүнийг хүчирхийлдэггүй атал хэдэн үеэрээ хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүдтэй. Учир нь бид асуудлыг шийдвэрлэдэггүй үе үеийг бий болгожээ. Залуустаа хэлэхэд энэ бүхний эсрэг зогсоод бид өөрчлөлтийн үе, бид шинэчлэгдсэн залуус, бид дараагийн манлайлал гэдгийг үйлдлээр үзүүлэх, үр дүн, шийдэл гаргах, гар дүрж асуудлыг шийдвэрлэх залуус нийгэмд хэрэгтэй байна.

Үр хүүхдээ өндөр цалинтай болоосой, сайхан амьдраасай гэж өртөг өндөртэй сургуульд сургаж буй эцэг эхчүүддээ захихад – та үр хүүхдээ амжилттай явуулахыг хүсч байгаа бол зорилго зорилт тэмүүлэлтэй биет хүн бий болгохоос гадна НОМЫН НОМООС ИЛҮҮТЭЙ ХҮНИЙ НОМД СУРАЛЦСАН ҮР ХҮҮХЭДТЭЙ болоорой гэж захья.

Эх сурвалж: Tumee Ndrj

16
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419