Их өрнөөсөө болж, БНХАУ-ын эрхшээлд орох магадлалтай орны нэгээр Монголыг нэрлэлээ
Дэлхийд тэргүүлж байсан манай эдийн засгийн өсөлт өнөөдөр -10 хувьтай болоод байна. Бидний сайн мэдэх картын барааны үеэс ч өндөр болсон гэсэн үг. Тэр үетэй харьцуулахад бүх бараа таталтыг оросууд биш монгол компаниуд хийдэг байгаа тулдаа дэлгүүрийн лангуунууд арай хоосорчихоогүй байна.
Улсын нийт өр 30 тэрбум ам.доллар хүрсэн. Энэ нь нэг монгол хүнд ногдох өрийн хэмжээ 28 сая төгрөг болсон гэсэн үг. Энэ өрийг иргэд бий болгоогүйн үнэн. Биднийг 2021-2024 онд буюу ирэх дөрвөн жил Мазаалай, Хуралдай, Гэрэгэ, Чингис бондын эргэн төлөлтүүд хүлээж байна. Өөрөөр хэлбэл, 2021-2024 оны хооронд нийт 14 орчим тэрбум ам.долларын гадаад өрийг төлөх учиртай.
Энэ нь гадаад валютын албан нөөцийн одоогийн хэмжээнээс гурав дахин давсан дүн юм. Нэг бондын өрийг төлөхийн тулд нөгөө бондыг босгож явсаар энэ байдалд хүрээд байгаа нь бодит үнэн билээ. Үе үеийн хариуцлагагүй Засаг л уг өрийг бий болгосон. Манжийн есөн эрүү шүүлт гэдэг шиг элдэв янзын татвар байнга нэмэгдэж байна. Дарга нарын ахуй хангамж нэмэгдэж, иргэдийн халаас улам хоосорч томоохон аж ахуй нэгжүүд өрөнд орж эхлээд байна.
Ийнхүү их өрнөөсөө болж, БНХАУ-ын эрхшээлд орох магадлалтай орны нэгээр Монголыг нэрлэж эхлээд байна
Эх сурвалж: TV9