Сул байна, сувс шиг байна, Сумъяабазар аа!

Сул байна, сувс шиг байна, Сумъяабазар аа!

Ж.Энхбаяр Дарханд дөрөв хоног хөл хорьж байгаад, 10 мянган иргэнд шинжилгээ хийлгээд, будаан дотроос зүү олохын адил ковидоор өвчилсөн нэг хүнийг олоод ирж байна. Орон нутгийн багийг маш хурдан зохион байгуулж, удирдлагуудтай нь уухайлаад ажиллаж чадаж байна.

У.Хүрэлсүх танхимынхныгаа суулгаж байгаад улс даяар, хувь, хувьсгалтайгаа хамтран хэрэгжүүлэх 23 зүйл бүхий шийдвэрээ танилцуулаад, 2021 оны долдугаар сар хүртэлх өр зээл, татвар, өглөг авлага, халамж тэтгэмж, за бүр түрээсийнхний амин асуудлыг ч багтаасан удирдамж чиглэлээ гаргаад ирж байна.

За нөгөө Я.Содбаатар эм хүнсний хангамж, эргүүл цагдаа, эргэлт орголт, цэргийн, цагдаагийн хүн хүч гээд өндөржүүлсэн бэлэн байдалд өнөө маргаашдаа аминд орох бүх амьдралын асуудлаа ааг амьсгаагүй зохицуулаад, зогсох эрхгүй зүтгэж явна. Хэдэн бор цэрэг, цагдаагийнхаа хүч бололцоог тооцоод, хоолны мөнгийг нь ч шийдчихлээ.

Чухам төрийн байгууллагад буглаад удсан, будаа цав барьж байж, авилга авч амаа тосолж байж хөдөлдөг дунд шатныхан нь хэл үггүй хэрэгжүүлэх л үлдлээ. Төрийн хүн гэдэг их өөр. Төөрч яваад над мэт нь очоод уянгалаад, уран донгодоод, шүлэглээд, шүлсээ үсэргээд байдаг ч юм биш. Төрийн хүний төлөвшил, төрөлх араншин, төрдөө өгч чадах далайц, өргөж чадах далбаа нь ч их өөр байдаг.

Биеийн хэл, бэлчээрийн хил нь өөрөө төрдөө багтаж, төрөө төгөлдөржүүлэх төвшинд бүх шатандаа, бүр гэр бүлийн хүмүүжлээсээ эхлээд бэлтгэгдсэн байдаг. Гэтэл Сумъяабазар гуай та яав. Үе тэнгийн үхэр хонин жилтний маань үг хэл дутав уу, үйлдэл ажил дутав уу? Амьдралаас ингэтлээ тасарчихсан хүн үү, ажлаа буруу ойлгоод явна уу. Их хотын 1,3 сая иргэн одоо болтол орсон ч гарсан ч зөрөлдөөнтэй, зөөдөг авдаг нь ч зөрчилтэй.

Өчигдөр шөнө гэхэд хүнсний бараа хүргэлтийнхэн 22:00 цагаас 06:00 цаг хүртэл ажиллах юм болов. Зөөдөг нь аваад очдог, хүнсний зах, лангуу дэлгүүрийнхэн шөнөжин онгорхой, харанхуйн зочноо хүлээгээд хаалгаа чагнаад хонож байна. Бараа авч байгаа нь энэ гэж бадарчин шиг шөнөжин нойргүйдээд, дэлгүүр хоршоо онгойх цагаар дэлбэртлээ хурхирах уу? Хэд хоногийн өмнө яалаа?

Тусгай зөвшөөрөл гэж бөөн дараалал үүсгэж тараагаад, цагийн дараа хүчингүй, цайгаа уух зуур үнэгүй. Үүнээс болоод үүдээрээ шагайх хүсэлтэй хүмүүс буруу ойлгоод хотоор нэг бөглөртлөө тэнэж, бөгс эргэх зайгүй шавалдлаа. Алба, амины машины аль нь хэрхэн явах, аль замаар зорчих, иргэд хэзээ хүнсээ авах, эмийн сангууд хэзээ онгойх нь өглөө бүр тодорхойгүй, өдөр бүр өөр.

Нэгдсэн удирдлага, нэгж хоорондын холбоос, чиглүүлсэн чиг зүг, чин хатуу сахилга бат гэж байна уу? Яах аргагүй нийслэлийн мээр та сул байна, сувс шиг байна, суга байна. Адаг сүүлд нь төрийн хувцсан дээр төрлийн ламтан шиг том эрхиэ томж зүүчихээд чухам "Нойр хоолгүй ажиллалаа" гэж ялархав, яах аргагүй сонслоо. Тэгэхээр ийм байна аа, Сумъяабазар аа.

Нийслэлийн 1.3 сая хүний амь амьдрал, хэдэн мянган хүнсний дэлгүүр, захууд, эмнэлгүүдийн аж байдал, ахуй орчин, зам дээр зогсож буй цагдаа, зангаа ойлгодог иргэн...бүгд өөртэй чинь холбоотой шүү. Төрийн ажил гэдэг түмний наадамд зодоглож, барьц шаваагаа хангадаг бөхийн барилдаан биш. Нийслэлийг удирдана гэдэг эцгийн сайхан нэр, итгэсэн олны сонголтоор гарч ирчихээд УИХ-д кноп дараад суухаас их өөр.

Яаманд крандуулж сайдаар очоод ялтай ялгүй ажиллахаас ч бас өөр. Чадвал Монголын нийслэлийн амь, амьдралыг айсан стресстсэн ард олонтой нь хариуцаад, аж ахуйтай нь үүрээд, чадахгүй бол тахимаа өгөх хэрэгтэй. Хүн шавсан их хүрээ энэ Монголын зүрх юм шүү. Улсын зүрх тэвэрч яваа хүн хэрэгтэй цагт юун хоол нойр, ходоод гэдэс, өөрийн зүрхээ өгөх зарчимтай байх ёстойг л ойлго. Орондоо унтаад босохоор л ондоо болчихсон байх юм, удирдаад байна гэх үү, уймраад явна гэх үү? Банкныхаа өрөө бодоод байна уу, баг удирдаад байна уу, хэлээд өг зүгээр.

Р.Эмүжин

38
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419