Хөл хорио тогтоож болно. Гэхдээ ийм зүйлс болно гэдгийг тооцсон уу?

Хөл хорио тогтоож болно. Гэхдээ ийм зүйлс болно гэдгийг тооцсон уу?

Хөл хорио 14 хоногоор сунгаж болно. Гэхдээ ард нь маш их хор нөлөө бас байна. Гол нь хэд хэдэн асуулт гарч ирж байна:

1. Ковид19 бол шинэ зүйл одоо байхаа больсон. 10 сарын турш дэлхий даяар яригдаж байгаа. Тиймээс уул нь гэнэт сандраад байх зүйлгүй юмсан. Яагаад ингэж аймар сандраад, төр засаг нь анх удаа сонсож байгаа мэт хандаад байгаа нь ойлгомжгүй.

2. Монгол улсад 10 сарын турш ковид-19тэй тэмцэх боломж олгож тусламж байдлаар хандив болон зээл өгсөн. Тухайлбал Азийн хөгжлийн банкнаас 160 сая ам доллар, Хятадаас 114 сая ам доллар, Европоос 104 сая ам доллар гэх мэт бараг нийлээд бараг 500 сая ам доллар буюу 1,425,000,000,000 орчим төгрөг. Бүр үгээр хэлэх ч аргагүй их мөнгө. Энэ мөнгө яг юунд зарцуулагдаж байсан бэ? Мэдээгээр ор бэлэн байгаа гээд байгаа мөртлөө огт бэлэн байдалтай биш мэт гэнэтийн шийдвэрүүд гаргаад байх юм. Хэрвээ энэ их хугацаанд хангалттай сайн бэлдсэн бол бид яагаад ингэж айхтар хөл хорионд орж, улс даяар хохирч, эдийн засаг нь элгээрээ хэвтэх ёстой вэ.

3. 10 сар хилээ хаагаад, бүх зүйлсээ хяналтанд аваад маш амжилттай байсан. Сүүлдээ сонгууль гээд үнэхээр назгайраад явсан. Төрийн өндөрлөгүүд өөрсдөө ч маш хариуцлагагүй хандаж, сүүлдээ бүр тоохоо ч байсан харагдсан. Хөөрхий хэдэн эмч, сувилагч, цагдаа нар л хамаг ажлыг нь хийсээр ирсэн. Одоо тэд нар нь ядаргаанд орж туйлдах нь.

4. Энхсаран гэх газарт зөв зүгээр, эв эрүүл ирчихээд гарахын даваан дээр Иргэн Д ковид авсан нь өөрөө УОК-ын буруу болж таарж байна. Дараа нь хамаг иргэний мэдээллийг нь дэлгэж,сүүлдээ улс даяар доромжилж эхэлсэн нь өөрөө маш хор нөлөөтэй. Дэндүү хувийн мэдээлэл тараасан нь дараагийн хүмүүст айдас авчирч, өвчтэй болсоныхоо хариуд бүх хүнд доромжлуулна гэхээр мэдээллээ нуух өндөр магадлалтай. Энэ ч биеллээ олж эхнээсээ тэр оюутан залуу караоке эд нар орсоноо нуусан. Тэгэхээр ийм үед зүгээр л маршрут-ыг нь зарлаад явах ёстой байтал бүр хувийн бүх мэдээллийг зарладаг нь үнэхээр мэргэжлийн бус байсан. Тэгэхээр Иргэн Д-д буруу байхгүй. Харин ч улс орноо ялангуяа Энхсаранг шүүхэд өгөх ёстой мэт харагдаж байна.

5. 14 хоногийн карантин сунгаад "эрүүл байхад бүх юм аяндаа болно доо" гэдэг утгатай зүйл хэлэх нь хамгийн мунхаг байна. Энд тэнд ч бас хүмүүс ингэж бичээд байх юм. Төсвийн тасралтгүй цалинтай, эсвэл хадгаламжтай эсвэл цахимаар ажлаа явуулдаг бол мэдээж асуудалгүй. Гэхдээ ихэнх нь тийм биш.....Эдийн засаг элгээрээ хэвтэж, хүмүүс орлогогүй, гурил будаагаа авах мөнгөгүй болоод ирэхээр эрүүл байгаад ч нэмэргүй. Тэр үед энэнээс илүү аймшигтай зүйл болно. Яагаад гэвэл Монгол өөрөө буурай, дөнгөж хөгжиж байгаа орон, ихэнх хүмүүс ажлаад ажлаад л дөнгөж л өдрийн хоолтойгоо золгодог тул 14 хоног эрүүл саруул тайван явах нь маш эргэлзээтэй байна. Гэр хорооллоор явахад л уул нь энэ маш ойлгомжтой, бүр нүдэн дээр бүх зүйл харагдаж байгаа шүү дээ. Өөрсдөө даанч гэр хорооллоор явахгүй, жижиг дунд бизнес эрхэлдэггүй хүмүүс.

6. Мэдээж хэн ч ковид тусахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ 10 сарын турш олон улсын хэвлэл мэдээгээр - Ковид19 авсан хүмүүс гэртээ өөрсдийгөө хамгаалаад, дархлаагаа дэмжээд тусгаарлалтанд ороод зүгээр болчдог өвчин гэж мэдээллээд л байгаа. 10 саржингаа л гараа сайн угааж, хувийн ариун цэврээ сахих талаар мэдээллэсэн. Харин архаг өвчтэй, өндөр настай эсвэл угийн дархлаа муутай хүмүүст л хүндээр тусч байгаа. 7 тэрбум хүнээс 50 сая гаран хүн ковид тусч, үүнээс 38 сая нь эдгэрсэн.

Бусад нь эмчилгээ авч байгаа. Нийт хүнээс 1 сая нас барсан. Тэгэхээр Монгол улсад угаасаа архаг ханиад, хөрсний бохирдол, агаарын бохирдлоос болоод хүмүүс маш ихээр нас бардаг. Энэ нь ковидтэй хүмүүсийг бодвол хувиараа хамаагүй их. Тиймээс ковид дээр ингэж онцгой ач холбогдол өгсөний оронд тэгвэл бүх өвчинд адилхан ач холбогдол өгөөчээ!!!! Эрүүл байхад болно л гээд байх юм. Өмнө нь хүүхдүүд зөндөө л нас бараад, хэн ч тоохгүй байсан.

Тэгвэл тэр асуудлуудад бас адилхан ингэж сэнсацлаж ач холбогдол өгөөчээ- гол нь л эрүүл мэнд юм бол!!!! Монголын эрүүл мэндийн салбар ямар доройтолтой байгааг бүх л хүн мэдэж байгаа шүү дээ. Тэр их тусламжийн мөнгөөр бүр супер час хийсэн олон улсын стандартын эмнэлэг барихад уул нь боломжтой л байсан.

7. Эдийн засгаа үнэхээр мартаж болохгүй. Ихэнх улс орон одоо хэвийн байдал руугаа шилжсэн байгаа. Ажилгүй, орлогогүй хүн архины хамааралтай болж, илүү стрессдэж, өвчин зовлонд нэрвэгдэж, илүү хүчирхийлэл хийх магадлалтай. Ажилтай орлоготой бол ядаж л хоол унд, эмчилгээний мөнгөтэй байна шүү дээ. Тиймээс зөвхөн зээлийн хүүг царцаах гэхээс илүү тэр 500 сая доллар тусламжын мөнгөнөөсөө хувийн хэвшилдээ зарцуулвал бид нар ажилчиддаа хангалттай их сэтгэл зүрх гаргаж, анхаарна шүү дээ. Би лав 40 ажилтанаа алдмааргүй л байна шүү. Тэд нарынхаа сайн сайхны төлөө юу ч хийхээс буцахгүй. Улс дандаа ингэж ажил олгогч, ажилтан 2-ыг талцуулдаг зүйлс хийдэг. Одоо би ямар орлогоороо хэндээ цалин өгөх юм. Цалингүй орлогогүй ажилчдаа хараад би яаж тайван унтаж амрах юм. Бүр бодохоос ч айдастай.

8. Тэгээд үргэлж л төр мөнгөгүй гэж байдаг. Явж явж хамгийн мөнгөтэй хүмүүс л төрийн өндөрлөгүүд болж байдаг нь бүр хэвийн үзэгдэл болсон. Боловсрол гэхээс илүү эрх мэдэл л хөөдөг улсууд. Мэдээж 14 хоног гэртээ байх нь эдгээр тэрбумын хадгаламжтай хүмүүст огт хамаагүй. Гэхдээ 2021 оны төсөвт жишээ нь оруулсан 252 тэрбум-ын засварын ажил ч гэх шиг, ийм балай юмыг л болиод зөв зохистой зүйлд л зарцуулаачээ....... Улс төрчдийн ЖДҮ-г хуссаныг ч одоо бүр хэлээд ч яахав. Төр огт мөнгөгүй биш ээ......бид нар үргэлж татвар төлөөд байгаа учраас мөнгөтэйг нь мэдээд байна шүү дээ.......зүгээр л зөв зарцуулалт л байхгүй харагддаг.

Д. Хулан

36
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419