АНУ-д амьдардаг Монгол эмч коронавирусээс сэргийлэх зөвлөгөө өгчээ!
Монголд КОВИД-19-ийн тохиолдол илэрсэн учир хэд хэдэн зүйлийг анхааруулах нь зөв гэж бодлоо. Залуучууд анзааргагүй байдлаасаа үүдэж, энгийн зүйлд алдаа гаргах магадлалтай. Хүүхэд, хөгшдөө анхаарч халамжилж, дархлааг нь дэмжээрэй.
1. Хүн хоорондын зайг сайн барь. Тэр нь 1.5-2 метр байх хэрэгтэй. Олон хүн цугларсан газраар явахгүй байхыг хичээгээрэй.
2. Гарын ариун цэврийг сахих нь хамгийн чухал сэргийлэлт гэдгийг ойлгох хэрэгтэй. Гараа 2 цаг тутамд савандаж, сайтар хөөсрүүлэн угаа. Аливаа гадны биетэд хүрсэн бол тэр даруй гараа угааж, үгүй бол ариутгах нь чухал.
3. Доорх тохиолдлуудад гартаа бээлий өмсөх, эсвэл салфеткаар жийрэглэж хүрээрэй.
- Лифтний товчлуур болон хаалганы бариулд хүрэхдээ
- Дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авахдаа
- Таксины суудал, бариулд хүрэх үед.
4. Дэлгүүрээс авсан бүтээгдэхүүний гадаргууг савантай, халуун усаар арчиж цэвэрлээд хөргөгчиндөө хийгээрэй.
5. Гадуур өмсөж явсан хувцас, гутал малгай зэргийг аль болох үүдний хэсэгт үлдээж бусад хувцастайгаа холихгүй байхыг хичээгээрэй. Ялангуяа гутлаа тусад нь гялгар уутанд хийж тавьбал бүр сайн.
6. Зүүж явсан нүдний шил, гар утас, машины түлхүүр зэргийг орж ирээд спиртийн уусмалаар арчиж цэвэрлэж тавиур дээр тавьж заншаарай.
7. Гадагш гарсан л бол гэртээ орсон даруйдаа хүүхдүүдээ тэврэх, үнсэх зэргээс зайлсхийгээрэй. Мөн үсээр вирус дамжих магадлал өндөр учир гаднаас орж ирүүт шууд усанд орох.
8. Цагаан хэрэгсэл, дэрний уутыг 7 хоног бүр угаах хэрэгтэй. Америк болон олон оронд хийсэн судалгаагаар гутлын ул, үс, арьс, гар, хамрын хөндийд вирусын үржил хамгийн их олдсон.
9. Халуун хоол, цай, ясны шөл, аарц, чацаргана, лемонтой усыг сайн уугаарай. Мөн хоол цайгаа аль болох халуунаар нь идээрэй.
10. Гаднаас орж ирүүт хамрын хөндийг бүлээн усаар угааж, хоолойгоо содтой эсвэл жамц давстай усаар зайлж хэвшээрэй.
11. Жолооч бүр машины бариул, хаалга, шалавчийг 65 хувиас дээш агууламжтай спиртээр арчих эсвэл шүршиж ариутгаарай.
12. Маскийг 2 цагаас илүү зүүхгүй, олон хүнтэй газраар явсан бол шууд солих хэрэгтэй. Бас 65 хувийн спиртээр гадна дотногүй шүршээд 5-10 минутын дараа дахин нэг удаа зүүж болно.
Маскаа сайн зүүгээд, гараа сайн ариутгаад дээрх санамжийг өдөр тутамдаа дадал болгоод дор бүрнээ хичээгээрэй. Ингэж байж л бид дотны хүмүүсээ хамгаалж, өвчнөөс сэргийлж чадна шүү!
Ж.Золзаяа