АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг танилцуулж байна /ШУУД/
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний тойргуудын санал авах байрууд хаагдаж, түрүүч нь дүнгээ танилцуулж эхэлжээ. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд 50 мужийн 538 сонгуулийн төлөөлөгчийн саналаас хамгийн цөөндөө 270-ыг цуглуулах шаардлагатай.
2020 оны сонгууль
Жо Байден 2020 оны турш бүх л санал асуулгын дүнгээр тэргүүлж байна. Сонгууль болохоос 3 хоногийн өмнөх байдлаар буюу 10 сарын 29-нд Байден 52 хувь, Трамп 43 хувийн рейтингтэй байна.
Байден олон нийтийн санал асуулгуудаар тэргүүлж байгаа ч энэ нь сонгуульд ялна гэсэн баталгаа биш юм. Өмнө нь дурдсанчлан 2016 онд Хиллари Клинтон санал асуулгаар ямагт тэргүүлж байсан ч сонгогчдын коллегийн саналаар Трампт ялагдсан билээ.
Олон улсын бодлогын хүрээнд Дональд Трамп өмнөх "Америк нэгт" гэсэн бодлогоо үргэлжлүүлнэ хэмээсэн. Харин Жой Байдений хувьд Трампын шийдвэрүүдийг өөрчлөн харилцаанд асуудал гараад байгаа орнууд, тэр дундаа Хятадтай эвлэрнэ хэмээн мэдэгдсэн байна.
Сонгуулийн явц
Хөвөгч мужууд
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн бусад улсаас ялгарах гол онцлог бол нэр дэвшигчдийн ялалт байгуулах боломжтой муж улсууд урьдаас тодорхой байдаг явдал юм. Тухайлбал Техас, Индиана, Миссиппи, Алабама, Өмнөд Каролина зэрэг Өмнөдийнхөн давамгайлсан 20 мужид БНН-ынхан ямагт ялалт байгуулж ирсэн бөгөөд эдгээрийг “улаан мужууд” гэж нэрлэдэг бол Калифорни, Нью Йорк, Иллинойс, Массачусетс, Минесота, Вермонт зэрэг 14 мужид АН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсаар ирсэн тул “хөх муж” гэж нэрлэдэг байна.
Харин ерөнхийлөгчийн сонгуулиудад зарим жил БНН-д, зарим жилд АН-д саналаа өгч ирсэн, аль нэг намыг тогтвортой дэмждэггүй хөвөгч сонгогч ихтэй бусад 16 мужийг “хөвөгч мужууд” хэмээн нэрлэдэг бөгөөд чухамхүү эдгээр мужид хоёр намын нэр дэвшигчийн аль олонх санал авсан нь ерөнхийлөгчөөр сонгогдож ирсэн байдаг. Тийм учраас жил жилийн сонгуулиар ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн кампанийн гол сурталчилгаа, тэмцэл эдгээр мужийн сонгогчид руу чиглэдэг, энэ мужуудыг “тулалдааны талбар” гэж нэрлэдэг
Хөвөгч мужууд: Аризона, Айова, Охайо, Хойд Каролина, Жиоржиа, Флорида, Невада, Техас, Миннесота, Висконсон, Мичиган, Пеннселван, Нью-Хемпшер
Өмнөх сонгуулиар Дональд Трамп Техас, Индиана, Алабама, Өмнөд Каролина зэрэг өмнөд болон төвийн 20 мужид, Хиллари Клинтон Калифорни, Нью Йорк, Иллинойс, Массачусетс зэрэг баруун, зүүн эргийн 14 мужид ялалт байгуулах нь эртнээс тодорхой байсан. Харин ерөнхийлөгчийн сонгуулиудад аль нэг намыг тогтвортой дэмждэггүй хөвөгч сонгогч ихтэй бусад 16 “хөвөгч муж” энэ сонгуулийн хувь заяаг шийдвэрлэх байв.
Эдгээр хөвөгч мужуудаас Хиллари Флорида, Аризона, Умард Каролина, Невада, Висконсин, Пенсильвани зэрэг мужид ялалт байгуулна гэж тооцоолсон боловч чадаагүй юм. Харин хөвөгч мужуудын олонход Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулсан билээ.