Япон, Өмнөд Солонгосын албаны хүмүүс дайны үеийн хөдөлмөрийн асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Япон улс Өмнөд Солонгосын албаны хүмүүс дайны үеийн хөдөлмөрийн асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Японы Гадаад хэргийн яамны Ази тив-далайн асуудал эрхэлсэн албаны хүмүүс Сөүлд айлчилж, хоёр улсын хооронд маргаан дагуулдаг дайны үеийн хөдөлмөрийн асуудлаар хэлэлцсэн байна.
Энэ үеэр Японы Гадаад хэргийн яамны уг асуудал эрхэлсэн захирал Такизаки Шигеки “Өмнөд Солонгосын тал дайны үед үйл ажиллагаа явуулж байсан Японы компаниудын хөрөнгийг хураах нь хоёр улсын харилцаанд ноцтой хохирол учруулж болзошгүй. Тиймээс талууд ямар ч үнээр хамаагүй ийм зүйлээс зайлсхийх ёстой” гэж анхааруулсан байна. Мөн Токио Сөүлд хандан “Энэ асуудлыг хоёр талын аль аль нь хүлээн зөвшөөрөх аргаар шийдвэрлэх нь зүйтэй” гэдэг хүсэлт тавьсныг уламжилжээ.
Хоёр улсын албаны төлөөлөгчид дайны үеийн хөдөлмөрийн асуудлаар үргэлжүүлэн хэлэлцэхээр тохиролцон байна. Дайны үеийн хөдөлмөрийн маргаан нь 2018 онд дараалан гаргасан Өмнөд Солонгосын дээд шүүхийн шийдвэрүүдээс үүдэлтэй. Уг тогтоолуудад, Японы Мицубиши зэрэг компаниуд Дэлхийн хоёрдугаар дайны үед ажиллуулж байсан ажилчдадаа нөхөн төлбөр төлнө гэж заасан юм. Тухайн үед Японы компаниудад ажиллаж байсан Солонгосын иргэд өөрсдийгөө хүчээр албадан ажиллуулсан гэдэг юм. Тэгтэл энэ сарын эхээр Өмнөд Солонгосын шүүх хөдөлмөрийн мөлжлөг хийсэн гэгдэж байгаа Японы нэг компанийн хураан авсан хөрөнгийг зарахад хүргэж болзошгүй журам боловсруулсан байна.
Эх сурвалж: BBC