Турктэй холбоотой Сирийн хэдэн зуун дайчидыг Уулын Карабах руу илгээжээ
Турктэй холбоотой Сирийн олон зуун дайчдыг Уулын Карабах дахь мөргөлдөөний бүс рүү шилжүүлсэн тухай материалыг Америкийн The Wall Street Journal сонин нийтэлжээ. Нийтлэлд бичсэнээр бол "Турктэй эвссэн Сирийн зэвсэгт бүлэглэлийн хэдэн зуун дайчид Азербайжан, Арменийн хооронд болж буй мөргөлдөөнд оролцсон байна". Тус сонины олсон мэдээллээр "өөр хэдэн зуун хүн мөргөлдөөний бүс руу явахаар бэлдэж байгаа аж." Энэхүү мэдээллийг дайчдыг шилжүүлэх ажиллагаатай холбоотой хоёр эх сурвалж баталсан гэдгийг материалд онцолжээ.
Уг эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнгөрсөн долдугаар сараас хойш "Турк байлдааны үйл ажиллагаанд дайчдыг элсүүлж байгаа” гэсэн мэдээлэл Сирийн босогчдын бүлгүүдийн дунд тархаж эхэлжээ". Мөн есдүгээр сарын дундуур Сириэс зэвсэгт дайчдыг "нэг удаадаа 100 хүртэл хүний бүрэлдэхүүнтэйгээр" мөргөлдөөний бүс рүү илгээж эхэлсэн байна. Хэдэн зуун хүн дайчид илгээгдсэн авч олон арван хүн тэнд болж байгаа ширүүн тулалдаанаас эмээн хэдийн буцаж ирсэн" эх сурвалжууд мэдээлсэн байна.
Уулын Карабахт ирсэн дайчид сард 2000 ам.долларын хөлс авдаг. Гэхдээ дайчдын амиа алдах нь эрс нэмэгдэж байгаа бөгөөд 200 дайчид буцаад Сири рүүгээ явахыг хүсээд байгаа аж. Туркийн эрх баригчид Сирийн зэвсэгт дайчдыг илгээсэн гэсэн мэдээллийг няцааж байгаа. Азербайжаны тал ч мөн ялгаагүй гадаадын хөлсний цэргүүдийг ашиглахгүй гэдгээ мэдэгдсэнийг нийтлэлд дурджээ.
1988 онд Уулын Карабахын автономит муж Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч байгаагаа зарласны дараа Армен, Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн юм. Карабахын мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах хэлэлцээг ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн хүрээнд 1992 оноос хойш явуулж буй юм. Тус бүлгийг ОХУ, АНУ, Франц улс хамтран даргалдаг байна.
Энэ оны долдугаар сараас эхлэн байдал хурцадсаар есдугээр сард дайн дахин элсэн. Өнгөрсөн баасан гаригт Оросын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Уулын Карабахын нутаг дэвсгэр дэх байлдааны сөргөлдөгч талууд болох Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нар Москва хотноо уулзалт хийн , гал зогсоохоор тохиролцсон ч энэ эвлэрэл үйлчлээгүй, талууд байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа аж.
Эх сурвалж: WSJ