ЕХ ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг сунгажээ
Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар ОХУ-ын эсрэг хоригийг сунгах шийдвэрийг гаргасан байна. Ерөнхийлөгч Владимир Путины засаг захиргааг шүүмжлэгч Алексей Навальныйг мэдрэл гэмтээдэг химийн бодисоор хордуулсан хэрэгт ОХУ-ын тагнуулын байгууллага оролцсон байж болох талаар Европын хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Европын Холбоо ОХУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ 2021 оны нэгдүгээр сарын 31 хүртэл зургаан сараар сунгалаа. Энэ тухай ЕХ-ын Зөвлөлийн даваа гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
ОХУ-д авсан эдийн засгийг хоригийг сунгах улс төрийн шийдэлд ЕХ-ны удирдагчид өмнө нь зургадугаар сарын 17, 18-ны өдрүүдэд видео хэлбэрээр зохион байгуулсан бага хурлын үеэр хүрсэн байна. Уг бага хурлын үеэр товч хэлэлцүүлэг хийж, Минскийн гэрээ хэрэгжээгүй хэвээр байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тэгвэл Европын холбоо энэ хэрэгт буруутай гэж үзэж буй Оросын тагнуулын албаныхан болон зарим байгууллагын эсрэг аяллын хориг тавьснаас гадна тэдний гадаад дахь хөрөнгийг царцаах арга хэмжээг авахаар байгаа мэдээлэл ч гарсан байна. Өнгөрсөн 8 дугаар сард Навальный Сибириэс Москва хотыг чиглэсэн онгоцонд суугаад удаагүй бие нь гэнэт муудаж, ухаа алдсан юм.
Түүнийг Омск хотын эмнэлэгт хэдэн өдөр байлгасны дараа, Германд аваачиж эмчилсэн бөгөөд ОХУ-ын Засгийн газар дээрх хэрэгт ямар ч холбоогүй болохоо удаа дараа илэрхийлж байна.
ЕХ 2014 онд Украинд болсон үйл явдал болон Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсэнтэй холбогдуулан газрын тос, батлан хамгаалах, санхүүгийн салбар дахь Оросын төрийн өмчит 15 компанид эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм.
Хоригийг нэг бус удаа өргөжүүлж, сунгасан бөгөөд ОХУ хариу хориг арга хэмжээ авч, ЕХ-ны орнуудаас зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ. 2015 оны гуравдугаар сард ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар ОХУ-д авсан хориг арга хэмжээг цуцлах асуудлыг хэлэлцэхдээ “Минскийн гэрээ бүрэн дүүрэн хэрэгжиж байгаа эсэхийг харгалзаж байхаар” шийджээ.
Үүнээс хойш “Нормандын дөрвөл”-ийн гишүүний хувиар Герман, Францын удирдагчид жилд хоёр удаа ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр Минскийн гэрээний хэрэгжилтийн талаар тайлагнадаг болсон байна. Гэвч уг гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ Украины тал биелүүлж байгаа эсэхийг авч хэлэлцдэггүй аж.
Эх сурвалж: BBC