ОХУ холбоотнуудтайгаа Беларусьд цэргийн сургуулилт хийж байна
ОХУ болон Төвийн Азийн өөр 4 ч улсын хамтарсан цэргийн сургуулилт Беларусьт явагдаж байна. ОХУ-аар удирдуулсан Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын гишүүн орнуудын энэ жилийн хамтарсан сургуулилт Өвөркавказ төдийгүй Төв Азийн зарим оронд өрнөж буй жагсаал, зэвсэгт мөргөлдөөнтэй давхцаж байгаагаараа ихээхэн онцлогтой байгаа юм.
ОХУ-тай батлан хамгаалах төдийгүй бусад салбарт нягт харилцаатай Армен улс Азербайжантай зэвсэг мөргөлдөөн эхлүүлээд байгаа бол Беларусь, Киргизстаны улс төрд тогтворгүй байдал бий болоод байна.
Даваа гарагт эхэлсэн сургуулилтад ОХУ-аас гадна Беларусь, Казахстан, Киргизстан болон Тажикстаны армийн анги нэгтгэлүүд оролцож байна. Сургуулилтад оролцож байгаа дээрх орнууд 1992 онд байгуулагдсан Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний байгууллага гишүүн юм. Энэхүү байгууллагын гишүүн орнууд нь гаднын зэвсэгт халдлагаас холбоотноо хамгаалах үүргийг хүлээдэг байна. Өөрөөр хэлбэл, “Эвдэршгүй Ахан дүүс” 2020 сургуулилт ОХУ, тус улсын армийн түншүүд аливаа аюул заналхийллийн эсрэг хамтдаа зогсоно гэсэн дохиог өгч байж болохыг зарим шинжээч хэлж байна.
Ирэх баасан гарагийг хүртэл үргэлжлэх ОХУ, түүний холбоотнуудын сургуулилтад 120 анги нэгтгэлийн 900 гаруй цэрэг оролцож байна. Гэхдээ Армени улс Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний байгууллагын орнуудын энэ жилийн сургуулилтад оролцож чадаагүй юм. Учир нь тус улс Азербайжантай зэвсэгт мөргөлдөөн эхлүүлж, дайны байдалд шилжээд байгаа. Оросын ахлаж буй Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний байгууллагын гишүүн орнууд гаднын орны халдлагаас бие биенээ хамгаалах үүргийг хүлээдэг. Үүн дээрээс үндэслэж ОХУ Арменид цэрэг, тихнекийн тусламж үзүүлэхийг үгүйсгэхгүй.
Арменийн гадаад хэргийн сайд даваа гарагт Москва хотыг зорьж, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзалт хийсэн юм. Энэхүү уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Армений Гадаад хэргийн сайд шаардлагатай тохиолдолд ОХУ-аас цэргийн тусламж хүсч магадгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Харин Арменитай дайсагнагч Азербайжаныг барууны орнуудын цэргийн эвсэл болох НАТО-гийн гишүүн Турк улс дэмжиж байгаа. Уулын Карабахыг булаалдаж байгаа дээрх хоёр орны зөрчилдөөний улмаас амиа алдсан хүний 500-г даваад байна. Ташрамд дуулгахад, “Эвдрэшгүй Ахан дүүс” 2020 сургуулилтыг зохион байгуулагч Беларусьд улс төрийн сөрөг хүчин эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхлээд байгаа.
Харин тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко сөрөг хүчний тэмцэгчдийг барууны орнуудын гар хөл бологчид гэж буруутгаж байсан юм. Үүнээс гадна Оросын өөр нэгэн холбоотон болох Киргизстан улсад мөн л парламентыг сонгуулийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж, Бишкек хотод онц байдал зарлагдаад байна. Точхондоо хуучин Зөвлөлт холбоот улсад багтаж байсан, өнөөгийн ОХУ-ын ойрын түнш хэд хэдэн оронд улс төр, нийгмийн тогтворгүй байдал бий болж байгаа нь Москваг ихээхэн болгоомжлоход хүргэж байна.
Эх сурвалж: CNN