АНУ-ын тэнгисийн цэрэг Хятадаас Иран руу хууль бусаар ачаа тээвэрлэж явсан хөлөг онгоцыг саатуулжээ
Хятадын Чиндао боомтын ойролцоогоос АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд коронавирусын өвчтөнүүдэд хүчилтөрөгчийн баяжуулагч үйлдвэрлэхэд шаардлагатай цеолит хэмээх бодис тээвэрлэж явсан хөлөг онгоцыг хураан авчээ.
Сүүлийн байдлаар Ираны эдийн засгийн 80 гаруй хувь АНУ-ын зарласан эдийн засгийн хоригт ороод байгааг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео саяхан мэдээлсэн байдаг. Уг хориг Ираны дэглэмийг сөхрүүлж, цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзаж, бүс нутагт террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагааг дэмжихээ зогсох хүртэл үргэлжилнэ гэж байгаа.
"Хэд хоногийн өмнө манай хөлөг онгоцыг Чиндао боомт дээр АНУ-ын байлдааны хөлөг онгоц зогсоон ачааг нь хураан авсан болохыг бид мэдсэн. Энэ бол маш хамарсалтай хэрэг. Хүчилтөрөгчийн баяжуулагч үйлдвэрлэхийн тулд бид зөвхөн цеолит импортлох хэрэгтэй. Тиймээс бид үүнийг Францаас худалдаж аваад хэд хэдэн байгууллагаар дамжуулан эх орон руугаа импортлох шаардлагатай болж байна" гэж Иран дахь хүчилтөрөгчийн баяжуулагч үйлдвэрлэгч Зист Тажхиз Данеш Пуаяа компанийн гүйцэтгэх захирал Пейман Бахшандех-Неджад хэллээ.
Тус хураагдсан хөлөг онгоц дээр 4000-5000 хүчилтөрөгчийн баяжуулах систем үйлдвэрлэх хэмжээний цеолит байсан гэнэ.
Бахшандех-Неджад мөн АНУ-ын хориг арга хэмжээ нь Ираны эрүүл мэнд, эрүүл мэндийн салбарт нөлөөлөхгүй гэж мэдэгдсэнийг няцаажээ.
Ираны цорын ганц хүчилтөрөгчийн баяжуулагч аппарат үйлдвэрлэдэгч Зист Тажхиз Данеш Пуаяа компани 4-р сард коронавирусын өвчтөнүүд гэртээ ашиглаж болох хүчилтөрөгчийн баяжуулалтын тусгай системийг үйлдвэрлэж эхэлжээ.
“Хүчилтөрөгч баяжуулагчийн үйлдвэр нь компанийн манай орны хувь тун чухал бүтээгдэхүүн болоод байгаа. Уушиг нь шаардлагатай хүчилтөрөгчийг цус руу шахах чадваргүй үед энэхүү систем нь уушгины хүчилтөрөгчийн цэвэр байдлыг нэмэгдүүлдэг " гэж компанийн гүйцэтгэх захирал Али Эбрахими хэллээ.
Тэрбээр уг системийг эмнэлгийн, гэрийн, зөөврийн гэсэн гурван хувилбараар үйлдвэрлэсэн гэж нэмж хэллээ.
Эх сурвалж: geopolitics.news