Аавын сүлд хийморь, үйлийн үр хүүхдэд нь хувь тавилан болж очдог
Ангир уураг аманд нь амлуулж алтан хэвлийдээ тээж төрүүлээгүй учир эцэг хүнд хүйн холбоо байдаггүй гэж боддог уу? Гэтэл үгүй юм. Аав та үрийнхээ хувь заяаны холбогч байдаг.
Аавын сүлд хийморь үйлийн үрийн нугалаа үр үндэст чинь хувь тавилан болж очдог. Аав голомтондоо салхи оруулалгүй үрийнхээ өмнө гудайх цагтаа гудайж , хатуужих үeдээ бэхжиж эцгийн үйлээ энэрч биeлүүлсэн цагт хувь заяагаар холбогдсон амин үр чинь амьдралын нугачаанд бүдрэлгүй хүн болдог байна.
Ээжийн хийсэн үйлийн үр энхрий үрээ арван сар тээхэд эгшиж ариусдаг гэнэ. Эх хүн үрдээ төлөх үйлийн үрээ өвдөлтөөрөө төлж өндийж босч сууж хөхүүлсэн шөнүүдээрээ цайруулдаг байна.
Харин аавын хийсэн үйлийн үр хувь тавилангийн зураач болж алдрай наснаас нь эхлэн амь шиг нь дагадаг.
Аавдаа хайрлуулж өссөн аавдаа баярлаж , бахархаж хайрлагдсан хүүхэд бүр тэнгэрийн элчийн үүргээ биeлүүлж эцгийнхээ гэм бурууг ганцхан инээдээрээ хайлуулж холбогддог байна.
Ээж хүн үртэйгээ хүйн холбоотой
Аав хүн үртэйгээ хувь тавилангийн холбоотой...
Эх сурвалж: Фэйсбүүк