ОХУ-д дуунаас хурдан пуужингийн туршилт амжилттай болжээ
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Циркон” пуужингийн туршилтыг харуулсан бичлэгийг лхагва гарагт олон нийтэд дэлгэсэн байна. Дууны хурдаас 8 дахин илүү хурдтай аялах чадавхтай пуужинг байлдааны усан онгоцноос харважээ.
Туршилт амжилттай болсон талаарх илтгэлийг генерал Валерий Герасимов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд онлайнаар тавьсан байна. Тэрбээр “Циркон” пуужин 450 км-ыг 4 минут 30 секунд туулсан амжилт үзүүлснийг цохон тэмдэглэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин туршилт амжилттай болсон нь Оросын батлан хамгаалах төдийгүй бүх улс орон даяар чухалд тооцогдох үйл явдал гэж сайшаан магтжээ.
Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай цахимаар холбогдон, туршилтын талаар тайлагнасан байна. Цоо шинэ загварын уг пуужинг Цагаан тэнгис дэх ЗХУ-ын тэнгисийн цэргийн адмирал Горшковын нэрэмжит байлдааны хөлөг онгоцноос Баренцын тэнгисийн зүг анх удаа харван туршсан нь байгаа онож, амжилттай болсон байна. 2018 оны зун ОХУ-ын тэнгисийн цэргийн флотод анх ашиглагдаж эхэлсэн “Адмирал Горшков” хөлөг онгоц өнөөдрийн байдлаар Хойд мөсөн далайн флотын хамгийн орчин үеийн байлдааны хөлөг онгоцоор нэрлэгдэж байгаа юм. Байлдааны усан онгоц эсэргүүцэх зориулалттай, далавчтай “Циркон” пуужин 28 км-ийн өндөрт хөөрч, нийт 450 км замыг 4 минут 30 секундын хугацаанд туулж байндаа туссан бөгөөд пуужингийн хурд 8 Махыг давж, hypersonic буюу дуунаас асар хурдтай нисчээ. Туршилт амжилттай явагдсан тул “Циркон” пуужингийн системийг Оросын шумбагч болон байлдааны хөлөг онгоцнуудад суурилуулах болно гэдгийг Валерий Герасимов хэлсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дуунаас хурдан “Циркон” пуужингийн төсөл болон далайд явуулсан анхны туршилт амжилттай болсныг өндрөөр үнэлж, талархал дэвшүүлэхийн сацуу зөвхөн батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын төдийгүй үндэсний хэмжээний томоохон үйл явдал боллоо хэмээн тодотгожээ. Мөн ОХУ-ын зэвсэгт хүчнийг “дэлхийд өөр хаана ч байхгүй” нэн шинэ загварын зэвсгээр хангаж байгаа явдал нь үндэсний аюулгүй байдлыг ирээдүйд удаан хугацаанд бэхжүүлэхээр боллоо хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: BBC