Киргизчүүдийн тэмцлийн үр дүнд сонгуулийн дүн хүчингүй болов

Киргизчүүдийн тэмцлийн үр дүнд сонгуулийн дүн хүчингүй болов

Зөвлөлт холбоот улсыг 1991 онд задрахад тусгаар тогтносон Төв Азийн 6.5 сая хүн амтай Киргиз улсын үндэсний парламентын сонгууль ням гаригт болж 16 нам оролцсоноос дөрвөн нам парламентад суудал авсан юм. Гэвч энэ дөрвөн намын гурав нь одоогийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой ойр дотно холбоотой.

Тиймээс суудалгүй хоцорсон сөрөг хүчний 12 нам эрх баригчдыг сонгуулийн санал худалдаж авсан, үр дүнг зассан гэж буруутгаж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэнээр тус улсын нийслэл Бишкек хотын Ала-Тоо төв талбайд 5000 хүнийг хамарсан жагсаал эхэлсэн юм. Тайван эхэлсэн жагсаал тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, төрийн ордныхоо хаалгыг эвдлэн орж шатаасан.

Улмаар Засгийн газрын ордноо эзэлж, албан хаагчдыг дотогш нэвтрүүлээгүй. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байр руу дайрч, авлигын хэргээр хоригдож байгаа экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, экс ерөнхий сайд Сапар Исаков болон бусад улстөрчдийг сулласан юм. Хэргийг эргэн сануулвал Алмазбек Атамбаев 2011-2017 онд Киргизийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2019 оны наймдугаар сарын 8-нд олон нийтийг тэмцэлд уриалсан, авлига авсан хэргээр 11 жилийн хорих ял авсан билээ.

Иргэдийн энэ тэмцлийг зогсоохын тулд цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий, гранат ашиглажээ. Үүний улмаас мягмар гаригийн байдлаар 590 хүн гэмтсэний 150 нь эмнэлэгт хэвтэж, нэг хүн нас барсан хэмээн бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар 700 орчим хүн гэмтэж, 19 настай нэг эрэгтэй нас барсан, есөн хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллэв.

Жагсаалын дараах шинэ томилгоо

Шударга бус луйврын сонгуулийг эсэргүүцсэн Беларусийн Минск хотод хоёр сар үргэлжилж байгаа жагсаалтай харьцуулахад Киргизийн иргэдийн жагсаал үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, тус улсын Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн үр дүнг хүчингүй болгосноо өчигдөр зарлав. Мөн Киргизийн ерөнхий сайд Кубатбек Боронов огцорлоо.  Түүний оронд өмнөх орой нь шоронгоос жагсагчдын сулласан Садир Жапаровыг “Достак” зочид буудалд болсон парламентын ээлжит бус  хуралдаанаар Киргизийн хууль тогтоогчид сонгожээ. Хэдийгээр үймээн дэгдэж, Засгийн газрын ордон шатсан ч үргэлжлүүлэн ажиллана хэмээн Киргизийн парламент мэдэгдэж байсан.

Киргизийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Жапаров  2013 онд Каракол хотод зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан, мужийн захирагчийг барьцаалсан хэргээр ял эдэлж байсан аж.  Бишкек хотод даваа гаригт болсон жагсаалын үеэр тэмцэгчид түүнийг сулласан юм. Түүнчлэн “Киргизийн Дээд шүүх шинээр илрүүлсэн материалуудтай танилцаад  Садир Жапаровын ялыг хэрэгсэхгүй болгосон” гэж Жапаровын өмгөөлөгч Шарабедин Токтосунов “24.kg” сайтад ярьжээ.

Мөн  120 хууль тогтоогчоос 62 нь оролцсон парламентын ээлжит бус  хуралдаанаар “Бир Бол” намын гишүүн, хууль тогтоогч Мыктыбек Абдылдаевыг парламентын даргаараа сонгосон гэж “Kabar” агентлаг мэдээлжээ. Учир нь өмнөх дарга Дастанбек Жумабеков огцрох хүсэлтээ өгсөн байна.

Эх сурвалж: BBC

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419